USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
KCM компани Хятадын China NERIN Engineering компанитай 498 сая ам.долларын EPC гэрээ байгууллаа
Аж үйлдвэр

KCM компани Хятадын China NERIN Engineering компанитай 498 сая ам.долларын EPC гэрээ байгууллаа

Уг үйлдвэрийг Замби улсын Чингола хот дахь KCM-ийн үйл ажиллагааны талбайд барихаар болжээ. Үйлдвэр нь жилд ойролцоогоор 70,000 тонн нэмэлт зэс үйлдвэрлэх хүчин чадалтай гэж тооцож байгаа юм.

KCM компани Хятадын China NERIN Engineering компанитай 498 сая ам.долларын EPC гэрээ байгууллаа

Н.Намуун

2026 оны есдүгээр сарын 18

Хуваалцах:

KCM (Konkola Copper Mines) компани Хятадын China NERIN Engineering компанитай ойролцоогоор 498 сая ам.долларын EPC гэрээ байгуулсан байна. Уг үйлдвэрийг Замби улсын Чингола хот дахь KCM-ийн үйл ажиллагааны талбайд барихаар болжээ. Үйлдвэр нь жилд ойролцоогоор 70,000 тонн нэмэлт зэс үйлдвэрлэх хүчин чадалтай гэж тооцож байгаа юм.  Шинэ зэсийн уурхай нээхээс илүүтэй өмнөх олборлолтын балансын бус буюу ядуу агуулгатай хүдрийг уусгалтын технологиор боловсруулж, үлдсэн зэсийг нь сэргээн авах юм. China NERIN нь зураг төсөл, тоног төхөөрөмжийн худалдан авалт, барилга угсралт, суурилуулалт, туршилт, ашиглалтад оруулах болон ажилтнуудын сургалтыг хариуцан ажиллана. KCM энэ төслийг 2031 он гэхэд жилд 300,000 тонн орчим зэс болгох өргөтгөлийн төлөвлөгөөний нэг хэсэг гэж үзэж байна. 498 сая долларын хөрөнгө оруулалтаар жилд 70 мянган тонн зэсийн хүчин чадал бий болгоно гэвэл шинээр бий болгож буй жилийн хүчин чадлын нэг тонн тутамд $7,114 өртөг зардал ногдож байна. Мөн Замби улс зэсийн үйлдвэрлэлээ 2031 онд 3 сая тонн/жил болгох зорилт тавьж байгаа тул KCM-ийн энэ төсөл нь зөвхөн компанийн хэмжээний төсөл биш, улсын хэмжээнд зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой юм.  

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин