USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Ази тив дэх цөмийн эрчим хүчний эргэн сэргэлт
Аж үйлдвэр

Ази тив дэх цөмийн эрчим хүчний эргэн сэргэлт

Олон улсын геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалж дэлхий нийтээр эрчим хүчний үнэ нэмэгдэж, нийлүүлэлтийн хомсдолд орж байна.

Ази тив дэх цөмийн эрчим хүчний эргэн сэргэлт

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 18

Хуваалцах:

 Энэ үед улс орнууд эрчим хүчний аюулгүй байдалдаа онцгойлон анхаарч, эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн стратегидаа огцом өөрчлөлтийг оруулсаар байна. Ихэнхи улс орнууд уламжлалт эрчим хүчний эх үүсвэрүүдийг эргэн сэргээх замаар нийлүүлэлтийн хомсдол болон үнийн өсөлтөөс сэргийлэх стратегийг хэрэгжүүлсээр байна. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнууд нүүрс болон цөмийн эрчим хүчний эх үүсвэрүүдэд илүү найдлага тавьсаар байна. Үүний нэг тод жишээ нь саяхан танилцуулсан Олон улсын эрчим хүчний агентлагийн энэ оны хагас жилийн тайлангаар дэлхий даяар нүүрсний эрэлт энэ онд 1.2 хувиар өсч түүхэн дээд түвшинд хүрэх таамаглалыг дэвшүүлсэн. Үүнтэй зэрэгцээд улс орнууд урьд өмнө хаагдаад байсан атомын цахилгаан станцуудаа эргэн ажиллуулж эхлээд байна. Энэ хүрээнд Ази тивд цөмийн эрчим хүчний огцом эргэлт хийж байгаа зарим улс орнуудын тухай мэдээллийг товчлон хүргэе. 

1.Тайвань

Тайвань улс сүүлчийн цөмийн реактораа зогсоосноос хойш ердөө жил гаруйн дараа цөмийн эрчим хүч рүү эргэн шилжих алхам хийж байна. 

Энэ нь шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) үнэ огцом өсөж, импортын хийнээс хамааралтай байдал нэмэгдсэн нь эрчим хүчний стратегиа эргэн харахаас өөр аргагүйд хүргэсэнтэй холбоотой юм.

 "Taipower" компани Мааншан (Maanshan) цөмийн цахилгаан станцыг дахин ажиллуулах төлөвлөгөөгөө өргөн барьж, зохицуулах байгууллагын хяналт шалгалт урагшилж байна.

Тус улс 2016 онд "цөмийн эрчим хүчнээс татгалзах" бодлогынхоо хүрээнд 2025 оны 5-р сард хамгийн сүүлчийн ажиллаж байсан реактораа зогсоосон юм. 

Гэвч Тайваны эрх баригчдын хувьд цахилгаан эрчим хүчний үнийг хямд байлгах зардлыг хэмнэх зорилгоор цөмийн реакторуудыг дахин ажиллуулах хүчтэй шалтгаан болж байна.

Тайвань 3.9 ГВт (GW) цөмийн эрчим хүчний хүчин чадлыг сэргээж, олон улсын тогтворгүй зах зээлээс худалдаж авах өндөр өртөгтэй LNG-ийн хэмжээг бууруулах зорилтынхоо хүрээнд Мааншаны 951 МВт (MW)-ын хоёр реакторыг бүрэн сэргээж, Куошэн (Kuosheng)-ий 985 МВт-ын хоёр реакторыг дахин нэмж байгаа юм. Эдгээр нь Тайванийн хийн хэрэгцээг мэдэгдэхүйц өөрчилж чадах эрчим хүчний томоохон эх үүсвэрүүд юм.
Япон Япон улс 2011 оны Фүкүшимагийн ослоос хойш цөмийн реакторуудаа зогсоож, LNG-ийн импортоор цахилгааны хэрэгцээгээ хангаж байсан нь Тайванийн 2016-2025 оны бодлоготой маш төстэй байв. Гэвч үнийн хямрал болон дата төвүүдээс үүдэлтэй цахилгааны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд цөмийн эрчим хүчийг эрчимтэй сэргээж эхэлсэн. Тухайлбал, 2026 оны 2-р сард "TEPCO" компани 1,356 МВт-ын хүчин чадалтай Кашивазаки-Карива (Kashiwazaki-Kariwa) станцын 6-р блокийг 14 жилийн дараа дахин ашиглалтад оруулсан. Одоогоор Япон улсад 15 реактор идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд 2040 он гэхэд эрчим хүчнийхээ 20%-ийг цөмийн энергээр хангахаар зорьж байна.
Өмнөд Солонгос
Өмнөд Солонгос улс мөн адил өмнөх засгийн газрын үед 45 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзах бодлого баримталж байсан ч одоогийн удирдлагууд энэ шийдвэрийг бүрэн цуцалсан. 

Тус улсын 2025-2026 онд батлагдсан Эрчим хүчний 11 дүгээр үндсэн төлөвлөгөөний (11th Basic Plan) дагуу тус улс 2038 он гэхэд дахин 3 том хэмжээний цөмийн цахилгаан станц шинээр барихаар шийдвэрлэсэн. Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар иргэдийн 80 гаруй хувь нь цөмийн эрчим хүчийг дэмжсэн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин