БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээгээр, 2026 оны 1-7 дугаар сард Хятад улсын нүүрсний нийт импорт 268.1 сая тоннд хүрсэн байна. Ингэснээр нүүрсний импорт өнгөрсөн 2025 оны 1-7 дугаар сартай харьцуулахад +10.7 сая тонн буюу +4.2%-иар өссөн байна.
Хятадын хамгийн том нүүрс нийлүүлэгч болох Индонези улс 2026 оны 1-7 дугаар сард экспортоо 106.3 сая тонн болгон нэмэгдүүлжээ.
Монгол Улс 2026 оны 1-7 дугаар сард Хятад руу гаргах нүүрсний тээвэрлэлтээ үргэлжлүүлэн өсгөж, 68.6 сая тоннд хүргэснээр Хятадын нүүрсний импортын зах зээлд хоёрдугаар байраа баталгаажууллаа.
Монгол Улсын дараа өнгөрсөн жил Индонезийн дараа хоёрдугаарт орж байсан ОХУ жагсаж байна.
ОХУ-аас Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 2026 оны 1-7 дугаар сард 43.9 сая тонн болж буурсан байна. Энэ нь өнгөрсөн оны буюу 2025 оны 1-7 дугаар сарын үетэй харьцуулахад -7.6 сая тонн буюу -14.8%-иар буурсан үзүүлэлт юм.
Оросын нүүрсний нийлүүлэлт ийнхүү буурахад төмөр замын өндөр тариф, логистикийн асуудлууд, олон улсын хориг арга хэмжээ болон рублийн ханшийн өсөлт нөлөөлжээ.
Австрали улс дөрөвдүгээр байр руу ухарч, 41.1 сая тонн нүүрс экспортолсон байна
Хятадын нүүрсний зах зээлийн гол нийлүүлэгчдийн зах зээлд эзлэх хувийн өөрчлөлт (2025/2026 оны эхний 7 сарын байдлаар):
• Индонези: 39.7% (-0.7 хувиар буурсан);
• Монгол Улс: 25.6% (+8.4 хувиар өссөн);
• Орос: 16.4% (-3.6 хувиар буурсан);
• Австрали: 15.3% (-1.1 хувиар буурсан);
• Бусад: 3.1% (-3.0 хувиар буурсан).
Ойрын ирээдүйд ч Хятадын зах зээлийн эрэлт хэрэгцээ тогвортой өсөлт үзүүлэх хүлээлттэй байна.



