USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Швед улсын уул уурхай, ашигт малтмалын шинэ стратеги
Уул уурхай

Швед улсын уул уурхай, ашигт малтмалын шинэ стратеги

Шведийн засгийн газраас 2026 оны 7-р сарын сүүлээр танилцуулсан Ашигт малтмалын шинэ стратеги нь тус улсыг Европын уул уурхайн тэргүүлэгч гүрэн болгох, тэр дундаа “Критикал болон стратегийн ашигт малтмал” -ын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн түүхэн шийдвэр болсон гэж үзэж байна.

Швед улсын уул уурхай, ашигт малтмалын шинэ стратеги

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 15

Хуваалцах:

Тус улсын дэвшүүлсэн энэхүү шинэ стратегийн гол зорилго, үндсэн чиглэлүүдийг хураангуйлан авч үзвэл:
Үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол болгосон нь
Швед улс критикал ашигт малтмал болон газрын ховор элементийн олборлолтыг үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцсэн салбар гэж албан ёсоор тунхагласан байна. Энэ нь зөвхөн Шведийн төдийгүй Европын Холбоо (ЕХ) болон НАТО-гийн батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна.
Хятад улсаас хамаарах хамаарлыг бууруулах нь
Өнөөдөр Европын аж үйлдвэр, ногоон технологи (салхин сэнс, цахилгаан автомашины батерей гэх мэт) болон батлан хамгаалахын салбар критикал ашигт малтмалын хувьд Хятадаас хэт хамааралтай (жишээ нь, салхин сэнсний байнгын соронзны 98%-ийг Хятадаас авдаг) байгааг Шведийн засгийн газар “системийн эрсдэл” гэж тодорхойлсон байна. Европын Холбоо 2030 он гэхэд аль нэг гуравдагч улсаас авах түүхий эдийн хамаарлыг 65%-иас хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан тул Швед улс дотоодын олборлолтоороо энэ орон зайг нөхөх амбицтай байна.
Зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгах, хялбаршуулах нь
Шведийн уул уурхайн салбарын хамгийн том гацаа нь байгаль орчны үнэлгээ, тусгай зөвшөөрөл авах үйл явц маш урт хугацаанд (заримдаа 10 гаруй жил) үргэлжилдэгт байв. Шинэ стратегиар: 

• Байгаль орчны зөвшөөрөл хариуцсан шинэ тусгайлсан агентлаг байгуулна.

• Шийдвэр гаргах хугацааг хуульчилж, цаг хугацааны тодорхой хязгаартай болгоно.

• Төрөөс уул уурхайн төслүүдэд газар олгох үйл явцыг хялбаршуулна.

Төрийн оролцоотой хөрөнгө оруулалтын компани байгуулах нь
Швед улс дэлхийн уул уурхайн нөөцийн томоохон тоглогч боловч одоогоор дэлхийн уул уурхайн нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 1 орчим хувийг л татаж чадаж байгаа юм. Иймд стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Төрийн өмчит хөрөнгө оруулалтын компани байгуулахаар судалж байна.
Түүхий эдийг дахин боловсруулах нь
Зөвхөн шинээр олборлохоос гадна ашиглагдсан металл, электроникийн хаягдлаас критикал ашигт малтмалыг ялган авч, дахин боловсруулах технологийг дэмжих, энэ төрлийн үйлдвэрүүдийг Шведэд олноор байгуулахыг шинэ стратегидаа тус тус тусгажээ. 


Энэхүү стратеги нь уул уурхайн компаниудад маш том боломж олгож байгаа ч Шведийн хойд нутгийн уугуул Sami иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Уугуул иргэд уул уурхайн тэлэлт нь тэдний уламжлалт цаа бугын аж ахуй, соёл иргэншилд заналхийлж байна гэж үзэж байгаа тул засгийн газар орон нутгийн иргэдийн зөвшөөрлийг авах, зөрчлийг зохицуулах хүндхэн сорилттой нүүр тулж байгаа юм байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000