USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Энэтхэгийн “Solar Industries India” компани Өмнөд Африкийн “Omnia Holdings”-ийг $1.4 тэрбумаар худалдан авах санал гаргажээ
Эдийн засаг

Энэтхэгийн “Solar Industries India” компани Өмнөд Африкийн “Omnia Holdings”-ийг $1.4 тэрбумаар худалдан авах санал гаргажээ

Omnia компани нь уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уг компанийн BME бизнес нь уул уурхайн тэсэлгээний бодис, тэсэлгээний систем болон уурхайн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. Харин Agriculture бизнес нь ургамлын тэжээл, биологийн бүтээгдэхүүн зэрэгт төвлөрдөг байна.

Энэтхэгийн “Solar Industries India” компани Өмнөд Африкийн “Omnia Holdings”-ийг $1.4 тэрбумаар худалдан авах санал гаргажээ

Н.Намуун

2026 оны есдүгээр сарын 14

Хуваалцах:

Энэтхэгийн Solar Industries India компани Өмнөд Африкийн Omnia Holdings-ийг бүхэлд нь худалдан авах R21.8 тэрбум буюу ойролцоогоор $1.4 тэрбумын санал гаргажээ. Хэлцлийн дараа Omnia-ийн хувьцааг Йоханнесбургийн хөрөнгийн бирж (JSE) болон A2X-ийн бүртгэлээс хасахаар төлөвлөж байна. Үүнд

Omnia-ийн хувьцаа эзэмшигчид болон холбогдох зохицуулагчдын зөвшөөрөл шаардлагатай юм.


Omnia компани нь уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уг компанийн BME бизнес нь уул уурхайн тэсэлгээний бодис, тэсэлгээний систем болон уурхайн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. Харин Agriculture бизнес нь ургамлын тэжээл, биологийн бүтээгдэхүүн зэрэгт төвлөрдөг байна. 

Solar Industries-ийн хувьд энэ худалдан авалт нь үндсэн үйлдвэрийн тэсрэх бодис, тэсэлгээний системийн бизнесээ дэлхийн хэмжээнд тэлэх боломж олгох юм.  Ялангуяа BME-ийн дижитал тэсэлгээний технологи, AXXIS систем нь Solar-ийн одоогийн үйлдвэрлэлийн цар хүрээтэй хослох боломжтой юм байна. Хэлцэл амжилттай болбол хоёр компанийн технологи, судалгаа-хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээ нэгдэж, Solar Industries-ийн Африк болон олон улсын уул уурхайн зах зээлд эзлэх байр суурь мэдэгдэхүйц өргөжих боломжтой. Мөн Omnia-ийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Solar-ийн олон улсын сүлжээгээр шинэ зах зээлд гаргах боломж бүрдэх юм. 


Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000