Сүүлийн жилүүдэд Орос-Украины дайн, Ойрхи Дорнодын мөргөлдөөн зэрэг геополитикийн хямралын улмаас улс орнууд байгалийн хийн тасалдалд орохоос сэрэмжлэх болжээ. Улмаар байгалийн хий худалдан авагчид нэг улс, нэс бүсээс хэт хамааралтай байж болохгүй гэж үзсэн ба өөр өөр эх үүсвэртэй байхыг илүүд үзэх болжээ. Тиймээс “Chevron” компани Аргентин, Зүүн Газар дундын тэнгис, Австрали, Африк зэрэг олон газраас хий авахаар судалж байгаа юм.
Reuters-ийн мэдээллээр сүүлийн дөрвөн жилд дэлхийн хийн зах зээлд хоёр томоохон нийлүүлэлтийн доголдол гарсан бөгөөд энэ нь байгалийн хийн үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Мөн Ойрхи Дорнод бол дэлхийн шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэлтийн маш том төв юм.Тиймээс дайн, мөргөлдөөн үргэлжилсээр байх нь олон сөрөг үр дагавартай. Жишээлбэл:
• LNG үйлдвэрлэл доголдох
• LNG танкерын замд асуудал үүсэх
• Ормузын хоолой зэрэг стратегийн усан замд эрсдэл үүсэх
• Азийн худалдан авагчид өөр нийлүүлэгч хайж эхлэх
• Үнэ өсөх гэх мэт.
2026 оны мөргөлдөөнөөс шалтгаалан Катарын LNG үйлдвэрлэлийн хүчин чадал ойролцоогоор 12.8 сая тонн/жилээр буурсан бөгөөд Азийн зарим худалдан авагчид өөр эх үүсвэр хайж байгаа талаар Reuters мэдээллээ.



