USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Уул уурхайн компаниуд 2026 оны TSX30 индексийн 60 хувийг эзэлжээ
Эдийн засаг

Уул уурхайн компаниуд 2026 оны TSX30 индексийн 60 хувийг эзэлжээ

Канадын хөрөнгийн зах зээлд уул уурхайн компаниудын байр суурь 2026 онд эрс нэмэгдэж, TSX30 индексийн 18 байрыг уул уурхайн компаниуд эзэлсэн байна. Ингэснээр уул уурхайн компаниуд тус индексийн нийт бүрэлдэхүүний 60 хувьд хүрчээ.

Уул уурхайн компаниуд 2026 оны TSX30 индексийн 60 хувийг эзэлжээ

Н. Намуун

2026 оны есдүгээр сарын 14

Хуваалцах:

Mining.com-ийн мэдээлснээр 2026 оны TSX30-д багтсан уул уурхайн компанийн тоо өмнөх оноос 57 хувиар өссөн байна. Алт, мөнгө болон критикал ашигт малтмалын үнийн өсөлт нь уул уурхайн компаниудын хувьцааны гүйцэтгэлд голлон нөлөөлсөн байна.

TSX30 нь зөвхөн тухайн жилийн хувьцааны өсөлтийг харуулдаг индекс биш бөгөөд гурван жилийн хугацаанд ногдол ашгийг тооцсон хувьцааны үнийн гүйцэтгэлээр компаниудыг эрэмбэлдэг. Иймээс индекс дэх уул уурхайн компаниудын өсөлт нь зах зээлд хөрөнгө оруулагчид эрдэс баялгийн салбарын урт хугацааны боломжид итгэж байгааг харуулах нэг үзүүлэлт болж байна.

Онцлог нь энэ өсөлт зөвхөн алтны компаниудаар хязгаарлагдаагүй. Зэс болон газрын ховор элемент зэрэг критикал ашигт малтмалын чиглэлээр ажилладаг компаниуд ч өндөр өсөлт үзүүлсэн байна.

Энэ нь дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалтын бүтэц өөрчлөгдөж байгааг харуулж байна. Өмнө нь алт, мөнгө зэрэг үнэт металлын компаниуд хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд давамгай байсан бол өнөөдөр цахилгаанжуулалт, дата төв, батарей болон эрчим хүчний шилжилттэй холбоотой зэс, газрын ховор элемент зэрэг түүхий эдийн үнэ цэнэ нэмэгдэж байна.

Канадын TSX зах зээл уул уурхайн компаниудын хувьд онцгой ач холбогдолтой. Хайгуулын шатны компаниуд TSX Venture биржээр дамжин хөрөнгө босгож, төсөл нь ахихын хэрээр TSX-д шилжих боломжтой. 2026 оны жагсаалтад орсон уул уурхайн компаниудын дунд өмнө нь TSX Venture-д бүртгэлтэй байсан компаниуд олон байжээ.

Энэ нь уул уурхайн төслийн санхүүжилтийн нэг чухал загварыг харуулж байна. Геологийн нөөцийг тогтоох, хайгуул хийх, нөөцийн үнэлгээ гаргах, эдийн засгийн урьдчилсан тооцоо хийх зэрэг үе шат бүрт хөрөнгө шаарддаг. Хөрөнгийн зах зээл энэ эрсдэлийг хуваалцах механизм болж өгдөг.

Монголын хувьд уул уурхайн компаниудын хөрөнгө босголтын боломжийг нэмэгдүүлэх, хайгуулын төслүүдийг ил тод мэдээлэлтэй болгох, олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбох асуудал урт хугацаанд чухал хэвээр байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000