USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
IEA: Газрын тосны нийлүүлэлтийн хомсдол улам нэмэгдэнэ
Аж үйлдвэр

IEA: Газрын тосны нийлүүлэлтийн хомсдол улам нэмэгдэнэ

IEA-ийн шинэ тооцоогоор 2026 оны газрын тосны зах зээлийн нийлүүлэлт–эрэлтийн тэнцвэр муудах төлөвтэй байна. Үүний гол шалтгаан нь Ойрхи Дорнодын газрын тосны урсгал богино хугацаанд хэвийн болохгүй, 2027 он хүртэл сунжрах эрсдэлтэй байгаатай холбоотой юм.

IEA: Газрын тосны нийлүүлэлтийн хомсдол улам нэмэгдэнэ

Н.Намуун

2026 оны есдүгээр сарын 11

Хуваалцах:

Ормузын хоолойгоор дамжих урсгал хэвийн бус хэвээр байгаа нь зах зээлийн гол эрсдэл болж байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн зах зээлээс өдөрт ойролцоогоор 10 сая баррель газрын тосны экспорт тасалдаж байгаа гэсэн тооцоо гарсан. Энэ нь дэлхийн газрын тосны эрэлтийн ойролцоогоор 10%-тай тэнцэх хэмжээ юм. 


Өнөөдрийн байдлаар Brent газрын тос ойролцоогоор $106/баррель

орчимд хэлбэлзэж байгаа бөгөөд долоо хоногийн өсөлт нь 10%-иас давсан. 

Хэрэв Ормузын хоолойн урсгал улам муудаж, Ойрхи Дорнодын дэд бүтцэд дахин халдлага гарвал дахин өсөх магадлалтай гэж тооцжээ. 


Газрын тосны үнэ $100-аас дээш удаан хугацаанд тогтвортой байвал зөвхөн шатахууны үнэ өсөхгүй. Үүнээс гадна: 

• Газрын тос 

• Бензин, дизель, онгоцны түлш

• Тээврийн зардал 

• Хүнс, бараа бүтээгдэхүүний өртөг 

• Инфляци 

• Төв банкууд хүүгээ өндөр байлгах, хүү нэмэх дарамт гэсэн олон сөрөг нөлөөтэй. 

Мөн манай улсын хувьд ч шатахууны үнэ олон хүчин зүйлээс хамаардаг боловч дэлхийн газрын тосны үнэ өсөх нь импортын өртөгт дарамт өгнө.

Ялангуяа:

• АИ-92 бензин

• АИ-95

• дизель түлш

• онгоцны түлш

• тээврийн зардал

• уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр

• хүнсний барааны логистик дээр дам нөлөө үзүүлэх юм. Хэрэв газрын тосны үнэ өсөхийн зэрэгцээ ам.долларын ханш чангарвал Монголын импортын шатахууны өртөгт давхар дарамт ирэх нь тодорхой юм.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин