USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Япон, Словени улсууд устөрөгчийн салбарт хамтран ажиллахаар тохиролцов
Нийгэм

Япон, Словени улсууд устөрөгчийн салбарт хамтран ажиллахаар тохиролцов

Япон болон Словени улсууд устөрөгчийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах, үүний дотор уян хатан нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, технологийн хөгжлийг ахиулах, мэдээлэл солилцоог дэмжих чиглэлээр Пүрэв гарагт буюу өчигдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа гэж Японы Үйлдвэрлэлийн яамнаас мэдээлэв.

Япон, Словени улсууд устөрөгчийн салбарт хамтран ажиллахаар тохиролцов

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 11

Хуваалцах:

Түүнчлэн Японы Yokogawa Electric компани устөрөгчийн экосистемийг хөгжүүлэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор Словенийн төрийн өмчит цахилгаан дамжуулах сүлжээний оператор ELES болон хий дамжуулах системийн оператор Plinovodi компаниудтай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаа Пүрэв гарагт мөн мэдэгдсэн байна.

Түншлэгч талууд Словени улсын эрчим хүчний дэд бүтцийн уян хатан, найдвартай байдлыг дээшлүүлж, нүүрстөрөгч багатай устөрөгчийн үйлдвэрлэлийн суурийг тавихыг зорьж байгаа юм. Тэд цахилгаан эрчим хүчний сүлжээ болон хий дамжуулах сүлжээг холбосон устөрөгчийн үйлдвэр байгуулах боломжийг судлахаар төлөвлөж байгаа бөгөөд эдгээр системийн уялдаа холбоотой үйл ажиллагааг дэмжих дижитал шийдлүүдийг хамтран хөгжүүлнэ гэж компаниудын хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000