USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Дэлхийн хамгийн том никелийн уурхайн үйл ажиллагаагаа сэргээлээ
Уул уурхай

Дэлхийн хамгийн том никелийн уурхайн үйл ажиллагаагаа сэргээлээ

Францын Eramet групп энэ оны эхээр олборлолтын квот нь дууссаны улмаас үйл ажиллагаагаа зогсоогоод байсан Индонез дахь Weda Bay никелийн уурхайн олборлолтоо дахин эхлүүлж байна.

Дэлхийн хамгийн том никелийн уурхайн үйл ажиллагаагаа сэргээлээ

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 11

Хуваалцах:

Дэлхийн хамгийн том никель үйлдвэрлэгч Индонез улс түүхий эдийн экспорт болон үнэд тавих хяналтаа чангатгах алхмын хүрээнд энэ жил олборлолтын зөвшөөрөгдөх хэмжээг буюу квотыг бууруулсан юм.

Eramet компанийн мэдэгдэлд дурдсанаар, Weda Bay (WBN) компанийн олборлолтын үйл ажиллагаа Индонезийн эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлөөр шат дараатайгаар сэргэж байна. Францын тус компани гадны зах зээлд гаргах никелийн хүдрийн борлуулалтын 2026 оны төлөвлөгөөгөө удахгүй шинэчлэн танилцуулах ажээ. 

Уурхайн ажил сэргэсэн тухай мэдээгээр Парис дахь арилжааны эхэнд Eramet -ийн хувьцааны ханш 5 орчим хувиар өссөн боловч дараа нь өсөлт нь бага зэрэг саарчээ. Индонезийн уул уурхайн зөвшөөрлийн тодорхойгүй байдал нь тус группийн санхүүгийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн бөгөөд компани одоогоор хөрөнгөө нэмэгдүүлэх, зарим үйл ажиллагааныхаа хувьцааг зарахаар төлөвлөж байгаа юм байна.

Дэлхийн хамгийн том никелийн уурхай болох Веда Бэй-ийн энэ оны анхны олборлолтын квот болох 12 сая тонн дууссаны улмаас Eramet өнгөрсөн 5 дугаар сард уурхайг түр зогсолтын горимд шилжүүлээд байсан. 2026 оны энэхүү квот нь 2025 оны анх тогтоож байсан 32 сая тоннтой харьцуулахад үлэмж буурсан үзүүлэлт байжээ.

Eramet компани нь WBN уурхайг Хятадын гангийн Tsingshanгрупп болон Индонезийн төрийн өмчит Antam Tbk компаниудтай хамтран эзэмшдэг байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000