USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Agnico Eagle Аляскийн хоёр төслөө Vizsla Copper-т шилжүүлэв
Уул уурхай

Agnico Eagle Аляскийн хоёр төслөө Vizsla Copper-т шилжүүлэв

Agnico Eagle Mines-ийн АНУ дахь охин компани Аляскад байрлах Delta суурь болон үнэт металлын төсөл, Helm Bay алтны төслийн эзэмшлээ Vizsla Copper компанид шилжүүлэхээр үнэт цаас болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

Agnico Eagle Аляскийн хоёр төслөө Vizsla Copper-т шилжүүлэв

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 10

Хуваалцах:

Хэлцлийн хүрээнд Agnico Eagle нь Vizsla Copper-ийн 22.5 сая энгийн хувьцааг авах бөгөөд эдгээрийн нийт үнэ 32 сая канад доллар буюу компанийн нийт хувьцааны 19.99%-ийг эзлэх юм. Мөн тодорхой нөхцөл биелсэн тохиолдолд нэмэлт 2.9 сая хувьцаа авахаар тохиролцжээ.

Vizsla Copper нэмэлт хувьцаа гаргах асуудлаар хараат бус хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл авахаар төлөвлөж байна. Хэрэв эдгээр хувьцаа гарвал Agnico Eagle-ийн эзэмшил хэлцлийн дараах нийт хувьцааны ойролцоогоор 22%-д хүрнэ.

Үүнээс гадна Agnico Eagle нь тус бүр нэг энгийн хувьцааг 1.95 канад долларын үнээр худалдан авах эрхтэй 3 сая хувьцааны баталгаа (warrant) авах юм. Эдгээр баталгааг олгосон өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой.

Хэлцлийн нэг хэсэг болгон Agnico Eagle нь Delta төслөөс 2%, Helm Bay төслөөс 3%-ийн цэвэр хайлуулах орлогын роялти (NSR) авах эрхтэй болж байна. Vizsla Copper нь эдгээр роялти тус бүрийн 50%-ийг хүссэн үедээ 5 сая канад доллараар худалдан авах эрхтэй.

Мөн Delta төсөлтэй холбоотой тодорхой үе шатны зорилтууд биелсэн тохиолдолд Agnico Eagle-д нийт 20 сая канад долларын нэмэлт төлбөр олгоно. Тухайлбал, Delta төслийн ашигт малтмалын нөөцийн тооцоогоор дор хаяж 300 мянган тонн зэсийн эквивалент нөөц тогтоогдвол 5 сая канад доллар, техник-эдийн засгийн үндэслэл буюу feasibility study дуусвал дахин 5 сая канад доллар, төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлбэл 10 сая канад доллар төлөх нөхцөлтэй.

Delta төсөл нь галт уулын гаралтай массив сульфидын (VMS) олон тооны хүдрийн биетийг агуулдаг. Тус төслийн өмнөх таамаг нөөцийн тооцоогоор 15.4 сая тонн хүдэрт 0.6% зэс, 1.6% хар тугалга, 3.8% цайр, тонн тутамд 62 грамм мөнгө, 1.7 грамм алт агуулагдаж байна. Төслийн хэд хэдэн хүдрийн биетийн үргэлжлэл одоогоор тодорхойгүй бөгөөд цаашид нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Харин Helm Bay төслийн хүрээнд өмнөх хайгуулын ажлаар алт агуулсан кварцын олон судал илрүүлсэн байна. Эдгээрийн дотор өндөр агуулгатай алтны судлууд байгаа бөгөөд тэдгээрийн зарим хэсэгт түүхэн олборлолт бага хэмжээгээр хийгдэж байжээ.

Vizsla Copper-ийн хувьд энэхүү хэлцэл нь Аляска дахь багцад нь 100% эзэмших хоёр шинэ төсөл нэмэх боломж олгож байна. Ингэснээр тус компанийн өмнө нь эзэмшиж байсан Palmer төслийн хамт суурь болон үнэт металлын илүү өргөн хүрээний төслүүдийн багц бүрдэх юм.


Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000