USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Оросын Төмөр Зам Байгал-Амурын магистраль дахь Северомуйскийн хоёрдугаар туннелийн барилгын ажлыг эхлүүллээ.
Аж үйлдвэр

Оросын Төмөр Зам Байгал-Амурын магистраль дахь Северомуйскийн хоёрдугаар туннелийн барилгын ажлыг эхлүүллээ.

Оросын Төмөр Зам (РЖД) Байгал-Амурын магистраль (БАМ) дахь Северомуйскийн хоёрдугаар туннелийн барилгын ажлыг эхлүүлснээр Дорнод чиглэлийн тээвэрлэлтийн хүчин чадал үлэмж нэмэгдэхээр боллоо.

Оросын Төмөр Зам Байгал-Амурын магистраль дахь Северомуйскийн хоёрдугаар туннелийн барилгын ажлыг эхлүүллээ.

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 9

Хуваалцах:

Оросын Төмөр Зам (РЖД) компани Байгал-Амурын магистраль (БАМ) дээр Северомуйскийн хоёрдугаар туннелийн барилгын ажлыг эхлүүлснээ зарлав. Энэхүү төсөл нь Дорнод чиглэлийн төмөр замын ачаа тээврийн хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлж, өдгөө байгаа 180 сая тонноос 2032 он гэхэд 270 сая тоннд хүргэх юм.

Шинэ туннелийн урт нь 15 км гаруй байх аж. Туннель ухалтын ажил 9 дүгээр сарын 2-нд эхэлсэн бөгөөд баруун болон зүүн талаас нь нийт дөрвөн туннель ухагч машиныг нэгэн зэрэг ажиллуулж байна. Барилгын ажлыг 2032 оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Уг байгууламж ашиглалтад орсноор, 2003 онд нээгдэж байсан одоогийн Северомуйскийн туннелийг даван, ОХУ-ын хамгийн урт төмөр замын туннель болох юм.

Одоо ашиглагдаж буй туннель нь БАМ-ын тээврийн урсгалыг боомилдог гол сул цэгүүдийн нэг хэвээр байна. Техникийн хязгаарлалтын улмаас галт тэрэгнүүдийг салгаж хуваах эсвэл нэмэлт зүтгүүр ашиглах шаардлага гардаг нь зүүн зүгийг чиглэсэн тээврийн хурдыг сааруулдаг аж.

Энэхүү төсөл нь Дорнод чиглэлийн төмөр замын сүлжээг шинэчлэх хөтөлбөрийн гуравдугаар шатны ажлын нэг хэсэг юм. Северомуйскийн туннелээс гадна нэн тэргүүнд барих байгууламжуудын жагсаалтад Кодарский болон Кузнецовскийн туннелиуд, мөн Амур мөрөн дээгүүрх гүүр багтаж байна. Түүнчлэн төлөвлөсөн зорилтдоо хүрэхийн тулд нэмэлт хос замуудыг барьж, зарим хэсгийг цахилгаанжуулах шаардлагатай аж.

Дорнод чиглэлийн тээврийн хүчин чадлыг өргөтгөх нь Оросын Алс Дорнодын боомтууд руу ачаа тээвэрлэхэд тулгарч буй дэд бүтцийн саад тотгорыг арилгахад нэн чухал юм. Учир нь одоогийн төмөр замын хүчин чадал нь зүүн зүг рүү чиглэсэн экспортын бүтэн урсгалыг тээвэрлэхэд хүрэлцэхгүй байгаа билээ.

Байгал-Амурын магистраль (БАМ) болон Дорнод чиглэлийн төмөр замаар ОХУ-ын байгалийн баялаг, түүхий эд болон чингэлэгтэй ачааг Алс Дорнодын боомтууд болон Ази-Номхон далайн орнууд (ялангуяа Хятад) руу экспортлоход ашигладаг. 

Энэхүү шинэчлэлт болон туннелийн өргөтгөлийн үр дүнд тээвэрлэгдэх хамгийн гол ачаа нь уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүн юм. Тухайлбал, БАМ-аар тээвэрлэгддэг нийт ачааны 60 гаруй хувийг нүүрсний тээвэр дангаараа эзэлдэг. Якут болон Кузбассын ордуудаас Азийн зах зээл рүү гаргах экспортын нүүрсийг энэ замаар голлон тээвэрлэдэг. Мөн тухайн бүс нутгийн томоохон ордуудаас олборлосон төмрийн хүдэр, хар болон өнгөт металлын хүдэр, баяжмалын тээвэр хамаардаг. Товчхондоо, шинэ туннель баригдсанаар тус замаар эрчим хүчний нөөц болох нүүрс, газрын тос болон Азийн зах зээлийг чиглэсэн чингэлэгт тээврийн урсгалыг ямар нэгэн сааталгүй, маш хурдтайгаар нэвтрүүлэх боломж бүрдэх юм байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин