USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Ivanhoe Mines компанийн бас нэгэн шинэ нээлт буюу Конго дахь зэсийн ордын нөөцийг 30%-иар нэмэгдүүллээ.
Уул уурхай

Ivanhoe Mines компанийн бас нэгэн шинэ нээлт буюу Конго дахь зэсийн ордын нөөцийг 30%-иар нэмэгдүүллээ.

Канадын уул уурхайн "Ivanhoe Mines" компани Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь Makoko дүүргийн зэсийн томоохон ордын нөөцийг 2025 оны таамаглалаас 30%-иар өсгөж, 12 сая тонн орчим цэвэр зэсийн нөөцтэй гэж тогтоосон байна.

Ivanhoe Mines компанийн бас нэгэн шинэ нээлт буюу Конго дахь зэсийн ордын нөөцийг 30%-иар нэмэгдүүллээ.

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 8

Хуваалцах:

Одоо хийгдэж буй өрөмдлөгийн үр дүнд нөөцийн хэмжээ цаашид ч өсөх хүлээлттэй байна. Тус ордын батлагдсан (Indicated) нөөц нь 2.66%-ийн зэсийн дундаж агуулга бүхий 42 сая тонн хүдэр бол боломжтой буюу таамаг нөөц нь (Inferred) нөөц нь 1.8%-ийн зэсийн дундаж агуулга бүхий 612 сая тонн хүдэр. Энэхүү шинэ үр дүн нь сүүлийн арван жилд нээгдсэн дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн өндөр агуулгатай зэсийн орд гэж тус ордыг тодорхойлоход хүргэж байна. Зэсийн үнэ өсч, томоохон орд газруудыг олж илрүүлэх нь цөөрч байгаа энэ үед тус төслийн үнэ цэн улам бүр нэмэгдсээр байна. Тэр ч утгаараа дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч Конго улс нь тасралтгүй өсөн нэмэгдэж буй зэсийн эрэлтийг хангахад чухал үүрэгтэй болж байна. Ivanhoe компани 2027 оны эхний улиралд Макоко төслийн урьдчилсан үнэлгээний судалгааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Тус ордын ашиглалтын төлөвлөлтөөр гүний уурхайн олборлолттой зэрэгцүүлэн хэд хэдэн ил уурхайнуудыг ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь анхны хөрөнгө оруулалтыг бууруулж, анхны бүтээгдэхүүн гаргах хугацааг богиносгоно гэж үзэж байна.

Ivanhoe компани нь өмнө нь Монгол улсын Оюу толгой ордыг илрүүлж байсан туршлагатай бөгөөд өдгөө Хятадын "Zijin" болон Хонг Конгийн засгийн газартай хамтран эзэмшдэг, нээгдсэнээсээ хойш 6 хүрэхгүй жилийн дотор анхны үйлдвэрлэлээ эхлүүлсэн “Kamoa-Kakula” зэсийн цогцолборыг амжилттай хөгжүүлсэн туршлагатай.

Макокогийн нөөц цаашид ч өсөх боломжтой. 2026 онд хийж дуусгасан 60,000 уртааш метрийн өрөмдлөгийн үр дүн энэ удаагийн тооцоололд хараахан ороогүй бөгөөд эрдэсжилт нь олон чиглэлд нээлттэй хэвээр байгааг Ivanhoe-ийг үндэслэгч Robert Friedland онцоллоо. Тэрээр “Бид өрөмдсөн 1,000 метр тутамд 100 сая фунт зэс илрүүлж байгаа нь туйлын өндөр үзүүлэлт" хэмээн хэлсэн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000