USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шатахууны үнийг “яаралтай” бууруулахыг шаардсан ч газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд бэлэн шийдэл алга байна.
Аж үйлдвэр

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шатахууны үнийг “яаралтай” бууруулахыг шаардсан ч газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд бэлэн шийдэл алга байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Цагаан ордонд болсон уулзалтын үеэр газрын тос олборлогчид болон боловсруулагчдад хандан шатахууны үнийг нэн даруй бууруулахыг хүсэж байгаагаа мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шатахууны үнийг “яаралтай” бууруулахыг шаардсан ч газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд бэлэн шийдэл алга байна.

Ц. Уранчимэг

2026 оны есдүгээр сарын 8

Хуваалцах:

Америк даяар бензиний дундаж үнэ нэг галлон нь 4 доллароос дээш хэвээр байгаа энэ үед Ерөнхийлөгч Трамп Chevron, Marathon Petroleum, Valero Energy, PBF Energy зэрэг компаниудын удирдлагуудад шатахууны олдоцыг нэмэгдүүлэхийн тулд боловсруулах хүчин чадлаа өсгөхийг уриалсан байна.

Гэвч бодит байдал дээр Америкийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд богино хугацаанд гарцаа нэмэгдүүлэх боломжгүй байгаа явдал юм. Газрын тосны зах зээлийн түүхэн дэх хамгийн хүнд нийлүүлэлтийн тасалдлыг зөөлрүүлэхийн тулд олон улс орны, түүний дотор АНУ-ын засгийн газар стратегийн нөөцөөсөө хэдийнэ зарцуулаад эхэлсэн.

Газрын тос боловсруулагчдад шатахуун түгээх станцуудын үнийг шууд бууруулах бэлэн шийдэл байхгүй бөгөөд гагцхүү нөхцөл байдал эрс намжиж, Иран улстай урт хугацааны хэлэлцээрт хүрэх нь л гол гарц хэвээр байгаа бөгөөд өөрөөр шатахууны үнийг бууруулах бодит хөшүүрэг газрын тос боловсруулах үйлдвэр, компаниудын гарт алга байна.

Цагаан ордонд болсон уулзалтаар гүйцэтгэх захирлууд одоо байгаа хүчин чадлыг нэмэгдүүлэх хүчин чармайлт, тэр дундаа Сэргээгдэх түлшний стандартын (Renewable Fuel Standard) талаар хэлэлцсэн байна. 

Түүнчлэн, АНУ-ын газрын тос боловсруулагчид урт хугацаандаа үүсэж болзошгүй нийлүүлэлтийн хямралыг зөөлрүүлэх зорилгоор шинэ үйлдвэр барих тухай асуудлыг хэлэлцэх ч үгүй байна.

Сүүлийн хэдэн сард дээд амжилт тогтоосон ашиг орлого олж байгаа хэдий ч аль ч компани шинээр түүхий тос боловсруулах байгууламж барихаар төлөвлөөгүй байна. Тэд энэ жил асар их ашиг олж, хэтэвч нь зузаарсан ч 5 орчим жилийн дараа ашиглалтад орох үедээ түлшний эрэлт тогтворжиж, улмаар буурах төлөвтэй байгаа тул өндөр өртөгтэй шинэ барилгын ажилд олон тэрбум доллар түгжих сонирхолгүй байгаа юм.

Нью-Йорк дахь Energy Aspects-ийн шинжээч Роберт Кэмпбелл энэ долоо хоногт Wall Street Journal-д өгсөн ярилцлагадаа: "Зөвхөн гурван сарын хугацаанд өндөр ашиг оллоо гээд хэн ч гүйж гараад олон тэрбум долларын асар том хөрөнгө оруулалт хийхгүй" гэжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, одоо байгаа боловсруулах хүчин чадалд бага хэмжээний өргөтгөл, зохицуулалт хийхэд ч хэдэн сар, магадгүй хэдэн жил шаардагдах бөгөөд Америкийн бензин, дизель түлшний үнэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байна.


Дэлхийн хэмжээнд түлшний зах зээл хумигдаж, улирлын чанартай эрэлт оргилдоо хүрсэн тул АНУ-ын үйлдвэрүүд энэ зун хүчин чадлынхаа ашиглалтыг дээд цэгт нь хүргэж ажилласан байна.

АНУ даяар 8 дугаар сарын сүүлээр нийт боловсруулах үйлдвэрийн ашиглалт 98%-д хүрсэн гэж Эрчим хүчний мэдээллийн албаны (EIA) 8 дугаар сарын 28-ныг хүртэлх долоо хоногийн тайланд дурджээ.

Нөөц шавхагдаж, Ойрхи Дорнод болон Орос дахь нийлүүлэлтийн гацаа үүссэн, мөн зуны оргил эрэлтийн улмаас дэлхийн түлшний зах зээл хумигдаж байгаа энэ үед АНУ-ын бензин, дизель түлшний экспорт сүүлийн долоо хоногуудад дээд амжилт тогтоосон түвшинд хүрлээ.

Дэлхийн хэмжээнд өдөрт 7-8 сая баррель боловсруулах хүчин чадал зогсоод байгаа бөгөөд үүний хоосон орон зай шатахуун түгээх станцууд дээр мэдрэгдэж эхэлж байна.

АНУ-ын Phillips 66 компани ч мөн одоогийн байдлаар өдөрт 8 сая гаруй баррелийн боловсруулах хүчин чадлын дутагдалтай байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин