USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Австралийн коксжих нүүрсний гүний уурхайн шинэ төсөл урагшилж байна.
Аж үйлдвэр

Австралийн коксжих нүүрсний гүний уурхайн шинэ төсөл урагшилж байна.

Австрали улсын Квинслэнд мужийн нүүрсний томоохон шинэ бүтээн байгуулалт Эмералд хотоос хойд зүгт 17 километрийн зайд өрнөж байгаа бөгөөд "Corvus Resources" компани 1.24 тэрбум долларын өртөгтэй гүний уурхайн төслийг урагшлуулж байна.

Австралийн коксжих нүүрсний гүний уурхайн шинэ төсөл урагшилж байна.

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 7

Хуваалцах:

"Corvus" коксжих нүүрсний төсөл нь "Corvus 2" болон "German Creek Upper" давхаргаас жил бүр 10.5 сая тонн хүртэлх баяжуулаагүй нүүрс олборлох зорилготой юм. Уурхайн ашиглалтын хугацаа 25 жил байх бөгөөд энэ нь Төв Квинслэнд мужийг гангийн үйлдвэрлэлийн өндөр чанартай нүүрсний шинэ эх үүсвэртэй болгож байна.

Гол бүтээгдэхүүн нь үнслэг багатай коксжих нүүрс юм. Бүтээгдэхүүний 90 орчим хувийг Глэдстоун боомтоор дамжуулан экспортын зах зээлд гаргах бөгөөд хольц багатай, зуухны ашиглалтыг сайжруулах нүүрс хайж буй гангийн үйлдвэрүүдэд нийлүүлнэ.

Төсөл одоогоор зөвшөөрөл авах шатандаа явж байна. Квинслэнд мужийн Ерөнхий зохицуулагч (Coordinator-General) 2026 оны 4 дүгээр сард "Corvus"-ийг нэгдсэн зохицуулалттай төсөл хэмээн зарласнаар байгаль орчинд нөлөөлөх байдлын иж бүрэн үнэлгээний процесс эхэлсэн юм. Шаардлагатай зөвшөөрлүүдийг авч чадвал барилгын ажил 2027 онд эхлэх боломжтой.

Төлөвлөгөөнд одоо байгаа "Gregory Crinum" цогцолборт нүүрс баяжуулах шинэ үйлдвэр барих, газрын гадаргуугийн туузан дамжуулагч, цахилгаан, усны дэд бүтэц болон "Aurizon" компанийн "Gordonstone" төмөр замын тойрогтой холбогдох галт тэрэг ачих байгууламж зэрэг багтсан байна.

“Corvus” компанийн тооцоолсноор барилгын ажлын явцад 284 ажлын байр, уурхайн ашиглалтын үед ойролцоогоор 500 байнгын ажлын байр бий болохоос гадна Эмералд болон Төв Хайландс (Central Highlands) бүс нутгийг хамарсан гэрээт болон ханган нийлүүлэлтийн ажлууд бий болно.

Квинслэнд мужийн хувьд санхүүгийн өгөөж нь зөвхөн ажилчдын цалин хөлсөөр хязгаарлагдахгүй. “Corvus” компани уурхайн ашиглалтын хугацаанд мужийн төсөвт ойролцоогоор 2.8 тэрбум долларын роялти (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) төвлөрүүлнэ гэж таамаглаж байна.

Хувийн хөрөнгө оруулалт, экспортын хэмжээ, роялти төлбөр болон 25 жилийн ажлын байрны энэхүү хослол нь "Corvus"-ийг жирийн нэгэн төслөөс хавьгүй илүү үнэ цэнтэй болгож байгаа юм.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин