Төв удирдлага нь Швейцарь улсад байрлалтай тус компани Орос-Украины дайны улмаас үйл ажиллагааны болон санхүүгийн хүндрэлтэй тулгарч байсан тул 2025 оны санхүүгийн жилийн тайлангаа гаргахыг өнгөрөгч 4 дүгээр сард хойшлуулаад байсан юм байна.
Төмрийн хүдрийн хорголж үйлдвэрлэгч тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) буцаан олголтыг түдгэлзүүлсэн шийдвэр, мөн Украины эрчим хүчний сүлжээнд хийсэн халдлагууд зэргээс шалтгаалан санхүүгийн маш хүнд байдалд орсон бөгөөд төлбөрийн чадваргүйдэлд хүрэхээс сэргийлэхийн тулд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Энэхүү санхүүжилт босгох үйл ажиллагааны хүрээнд Ferrexpo компани өөрийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох "Fevamotinico" компаниас 40 сая ам.долларын нөхцөлт захиалга (conditional subscription), мөн гол хөрөнгө оруулагч Андрей Веревскийгээс (Andriy Verevskyi) 50 сая ам.долларын нөхцөлт үүрэг амлалт (conditional undertaking) аваад байна.
Тус компани 2025 онд нийт төмрийн хүдрийн хорголжийн үйлдвэрлэл нь 16%-иар буурч, 3.2 сая тоннд хүрсэн талаар тайлагнажээ.
Ferrexpo компани өнгөрөгч 8 дугаар сард Орос-Украины дайны эрсдэлээс шалтгаалан Украин дахь үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоогоод байгаа тухайгаа мэдээлсэн юм.
Компани 4 дүгээр сард санхүүжилт авч чадаагүйн улмаас тус компанийн хувьцааны арилжааг өнгөрсөн 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоосон хэвээр байна.



