USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Энэтхэгийн нүүрсний импортын зах зээлийн төлөв хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
Эдийн засаг

Энэтхэгийн нүүрсний импортын зах зээлийн төлөв хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Энэтхэгийн нүүрсний импортын зах зээл 2026 оны эхний хагаст хумигдсан байна. Тодруулбал, Энэтхэгийн нийт нүүрсний импорт 118.9 сая тонн болж огцом буурав (өмнөх оны мөн үеэс 12.4 сая тонн буюу 9.4%-иар агшсан).

Энэтхэгийн нүүрсний импортын зах зээлийн төлөв хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 4

Хуваалцах:

Үүний гол шалтгаан нь Энэтхэг улс эрчим хүчний нүүрсний импортын хамаарлыг багасгах бодлогын хүрээнд дотоодын нүүрсний уурхайнуудаа дэмжих бодлогыг баримталж байгаатай холбоотой юм. Энэтхэгийн импортын нүүрсний нийлүүлэлтийн бүтцийг улс орнуудаар нь авч үзвэл, Энэ оны эхний хагаст ОХУ улс Энэтхэгийн нүүрсний импортын 12.2%-ийг бүрдүүлсэн нь 2025 оны мөн үеэс 0.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Индонези (Энэтхэгийн хамгийн том нийлүүлэгч) улсын экспорт нь 42.8 сая тонн болж буурсан (өмнөх оны мөн үеэс 9.0 сая тонн буюу 17.4%-иар буурсан). Австрали улсын нийлүүлэлт нь 16.7 сая тонн болсон (өмнөх оны мөн үеэс 0.1 сая тонн буюу 0.6%-иар буурсан). Өмнөд Африк улсаас 16.4 сая тонн экспортлосон (өмнөх оны мөн үеэс 2.7 сая тонн буюу 14.1%-иар буурсан). Харин АНУ нь нийлүүлэлтээ 13.2 сая тонн болгож өсгөсөн (өмнөх оны мөн үеэс 1.1 сая тонн буюу 9.1%-иар өссөн) байна.

Азовын болон Хар тэнгисийн сав газрын боомтуудаар дамжих далайн тээвэр зогссоны улмаас 2026 оны хоёрдугаар хагаст Оросын нүүрсний экспорт улам буурах төлөвтэй байна. Энэ нь Украйнын зүгээс арилжааны хөлөг онгоцууд руу дроноор халдсантай холбоотой бөгөөд үүнээс үүдэн дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөөд байна.

Нүүрс нь Энэтхэгийн цахилгаан эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд тус улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 75%-ийг бүрдүүлдэг. Энэтхэг улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцын үйлдвэрлэлээрээ дэлхийд Хятадын дараа хоёрдугаарт ордог. Түүнчлэн, Энэтхэг улс нүүрсний цахилгаан станцын хүчин чадлаа 2026 оны түвшинд байгаа 228 ГВт-аас 2036 он гэхэд 38%-иар нэмэгдүүлж, 315 ГВт-д хүргэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000