USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
АНУ-ын шинэ хэлцэл Хятадын Венесуэл дэх 20 жилийн хөрөнгө оруулалтыг ганхуулж байна.
Нийгэм

АНУ-ын шинэ хэлцэл Хятадын Венесуэл дэх 20 жилийн хөрөнгө оруулалтыг ганхуулж байна.

Венесуэл улс Хятадын Латин Америк дахь хамгийн чухал түнш, Хятадын Засгийн газрын санхүүжилтийг хамгийн их хүртэгч байсаар ирсэн. Хятад улс Венесуэлд олон арван тэрбум доллар зээлж, хариуд нь төлбөрийг нь газрын тосоор авдаг байв.

АНУ-ын шинэ хэлцэл Хятадын Венесуэл дэх 20 жилийн хөрөнгө оруулалтыг ганхуулж байна.

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 4

Хуваалцах:

Хятадын бодлогын банкууд 2015 он хүртэл газрын тосоор баталгаажсан 60 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд нийт зээл, хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум ам.доллар давсан гэсэн тооцоо бий. Шинжээчдийн үзэж байгаагаар Венесуэл одоо ч Хятадын зээлдэгчдэд наанадаж 10 тэрбум ам.доллар-ын өртэй байгаа аж.

Венесуэл улсын ирээдүйн газрын тосны олборлолтын үлэмж хэсэг нь АНУ-ын ашиг сонирхлын хяналтад шилжиж байгаа нь Хятад улсын хувьд Венесуэл улсад оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх болон зээлээ хэрхэн эргүүлэн төлүүлж авах хүндхэн сорилтыг бий болгож байна.

Өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн Blue Energy Partners (NABEP) компанитай Венесуэлийн газрын тосны асар их нөөцийг өргөжүүлэх, арилжаалах чиглэлээр байгуулсан олон тэрбум долларын хэлцэлд өмнө нь Хятадын компаниуд болон Оросын нэгэн компанийн ажиллуулж байсан эсвэл сонирхож байсан ордууд багтжээ.

Өмнө нь АНУ-ын газрын тосны магнат Harry Sargeant-ийн эзэмшилд байсан, одоо Венесуэлийн бизнесмэн Alejandro Betancourt-ийн хяналтад байдаг NABEP компани Венесуэлийн газрын тосны дэд бүтцэд 100 тэрбум хүртэлх ам.доллар-ын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

NABEP-ийн мэдээлснээр, тус компани Lake Maracaibo болон Orinoco Belt орчимд орших 17 ордыг 100 жилийн хугацаатай эзэмших эрхийг авсан байна. Эдгээр ордууд нь ойролцоогоор 65 тэрбум баррель баталгаат нөөцтэй (Венесуэлийн нийт нөөцийн тавны нэг орчим) юм. Энэхүү зохицуулалтаар АНУ-ын засгийн газар NABEP-ийн толгой компанийн 35%-ийг эзэмших эрхтэй болж, олборлосон тосны 20%-ийг өртгөөр нь (at cost) худалдан авах боломжтой болно. Мөн Вашингтон үлдсэн бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд худалдан авах давуу эрхийг (right of first refusal) эдлэх юм. NABEP-ийн үзэж байгаагаар, энэхүү бүтээн байгуулалт нь эхний 25 жилийн хугацаанд Венесуэл улсад татвар, роялти хэлбэрээр 200 тэрбум гаруй ам.долларын орлого оруулах боломжтой аж.

Тэгвэл энэ хэлэлцээр нь Хятад улсын хувьд санхүүгийн, арилжааны болон геополитикийн гэсэн гурван чиглэлээр томоохон эрсдэл авчирч байна.


  1. Санхүүгийн эрсдэл (Зээлийн эргэн төлөлт улам бүрхэг болов)

Хятадын банкууд Венесуэлд газрын тосоор эргэн төлөгдөх нөхцөлтэй 17 зээлийн гэрээгээр 60 орчим тэрбум ам.доллар олгосон. Энэхүү өр нь ордуудыг хэн ажиллуулж байгаагаас үл хамааран Венесуэл улсын хүлээх үүрэг хэвээр үлдэнэ. NABEP шинээр олгогдсон ордуудын олборлолтыг хянах нь өрийг үгүйсгэхгүй ч түүнийг хэрхэн төлөх аргыг өөрчилж байна. АНУ-ын Төрийн департамент олборлолтын 20%-ийг өртгөөр нь худалдан авч, үлдсэн 80%-ийг хамгийн түрүүнд авах эрхийг эдлэх тул Венесуэлийн талаас Хятадын зээлдэгч болон боловсруулах үйлдвэрүүд рүү чиглүүлж чадах газрын тосны хэмжээ эрс багасна.

2. Арилжааны эрсдэл (Хямд тосны нийлүүлэлт тасалдана)

Хятад улс Венесуэлийн газрын тосны экспортын 50-89%-ийг худалдан авдаг бөгөөд үүний ихэнхийг нь ашгийн маржин багатай, хараат бус хувийн боловсруулах үйлдвэрүүд хөнгөлөлттэй үнээр авдаг байв. Худалдаачид эдгээр ачааг хөлөг онгоцноос хөлөг онгоц руу шилжүүлэх, "сүүдрийн флот" ашиглах болон Малайз, Бразилийн газрын тос гэсэн бичиг баримтыг нь хуурамчаар бүрдүүлэх замаар нууцалж, ихэнх гүйлгээг юаниар тооцдог байсан.

Венесуэлийн түүхий тос Хятадын далайн тээврийн импортын ердөө 4-4.5%-ийг бүрдүүлдэг тул Хятадын үйлдвэрүүд үүнийг Иран, Ирак эсвэл Канадын хүнд хэлбэрийн тосоор илүү өндөр үнээр орлуулах боломжтой. Гэвч гол хохирол нь үйлдвэрүүдийн ашгийн маржинд тусна. Хөнгөлөлттэй үнээр ирдэг Венесуэлийн тос нь Хятадын хувийн үйлдвэрүүдэд дотоодын түлшний эрэлт сул, боловсруулах хүчин чадал хэтэрсэн үед ч ашигтай ажиллах боломжийг олгодог байсан юм.

3. Геополитикийн цохилт

Венесуэлийн Хятадад төлөх өрийг барагдуулахад 2020 оноос хойш өдөрт 50,000-100,000 баррель тос хуваарилж ирсэн. Одоо Хятадын боловсруулах үйлдвэрүүд болон банкууд АНУ-ын засгийн газрын хэсэгчилсэн өмчлөлд байгаа компаниар дамжин өнгөрөх газрын тосны баррелиудын төлөө өрсөлдөх хэрэгтэй болж байна. Хятад улс өмнө нь бүрэн ноёрхож байсан газрын тосны системд одоо Вашингтон нөлөөгөө тогтоочихлоо.


Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Го Жякунь (Guo Jiakun) Хятад, Венесуэлийн эдийн засгийн хамтын ажиллагаа олон улсын эрх зүйгээр хамгаалагдсан бөгөөд "Хятадын хууль ёсны эрх ашиг Венесуэлд хамгаалагдах ёстой" гэж мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр Хятадын хувьд энэхүү эрх шилжүүлэлтийг шүүхийн замаар буцаах нь маш хүнд, урт хугацааны зарга үүсгэх болно.

Хятад улсын хувьд хамгийн том цохилт нь тэдний Венесуэлд баримталж байсан ерөнхий стратегид тусч байгаа бөгөөд тэрхүү стратеги нь, "Үлэмж хэмжээний зээл, дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон дипломат дэмжлэг нь байгалийн баялагт урт хугацаанд нэвтрэх эрх болон улс төрийн үнэнч байдлыг баталгаажуулна" гэсэн логик дээр суурилж байсан бөгөөд энэ хандлага ийнхүү нуран унах аюулд учраад байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000