Засгийн газрын мэдээллээр, энэхүү өөрчлөлт нь арилжааны нөөцийн хэмжээг 424.5 сая баррельд хүргэсэн бөгөөд энэ нь жилийн энэ үеийн таван жилийн дунджаас 1 хувиар өндөр үзүүлэлт юм.
EIA-ийн мэдээлэл гарахаас нэг өдрийн өмнө Америкийн Газрын Тосны Институтийн (API) мэдээлэл гарсан бөгөөд уг тайланд тухайн хугацаанд түүхий тосны нөөц 2.6 сая баррелиар буурсан гэж тэмдэглэж байжээ.
Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн цагаар өглөөний 10:18 цагт газрын тосны фьючерс ханш уналттай арилжаалагдаж байна. Брент (Brent) маркийн тосны фьючерс ханш баррель нь 94.01 ам.доллар болж, 0.64 ам.доллароор (-0.68%) буурсан ч өнгөрсөн долоо хоногийн мөн үеийнхээс ойролцоогоор 7 ам.доллароор өсчээ. WTI маркийн тосны үнэ мөн лхагва гарагийн өглөө баррель нь 89.24 ам.доллар болж, 0.98 ам.доллароор (-1.09%) буурсан хэдий ч өнгөрсөн долоо хоногийн мөн үеийнхээс баррель тутамдаа 8 орчим ам.доллароор өссөн байна.
Зах зээлийн дүн шинжилгээг харьцуулбал:



