USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Sonoro Gold компани Мексик дэх төслийн талбайгаас эрдэсжилтийн шинэ бүс илрүүллээ.
Уул уурхай

Sonoro Gold компани Мексик дэх төслийн талбайгаас эрдэсжилтийн шинэ бүс илрүүллээ.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Sonoro Gold компани Мексикийн Сонора мужид байрлах Черро Каличе алтны төслийн талбайд хэрэгжүүлж буй 50,000 уртааш метрийн өрөмдлөгийн ажлын эхний 10,000 уртааш метрийн дээжний шинжилгээний үр дүнг зарлалаа.

Sonoro Gold компани Мексик дэх төслийн талбайгаас эрдэсжилтийн шинэ бүс илрүүллээ.

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 3

Хуваалцах:

Энэхүү өрөмдлөгийн хөтөлбөр нь тус төслийн эрдэс баялгийн нөөцийн хэмжээ, агуулга, ангиллыг ахиулах, мөн баруун хойд зүгт сунаж тогтсон эрдэсжилтийн бүсийн бүтцийг баталгаажуулахад оршиж байгаа юм байна.

Компанийн зүгээс ил уурхайн нуруулдан уусгах технологи ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд тус талбайн төв-баруун бүсэд RC өрөмдлөгийн 46 цооногийг өрөмдөж дуусгажээ.

Энэ хүрээнд гарсан эхний үр дүнгээр одоогоор мэдэгдэж буй эрдэсжилтийн бүсүүдийг тэлж байгаа бөгөөд хүрээ тэлэх өрөмдлөг (step-out drilling) нь эрдэсжилтийн бүсүүдийн хажуугийн болон гүн рүүгээ чиглэсэн суналтыг хоёуланг нь баталгаажуулах ач холбогдолтой гэж Sonoro компанийн зүгээс мэдэгдсэн байна.

Buena Suerte хэмээх эрдэсжсэн судалт бүсэд хийсэн өрөмдлөгөөр өмнө нь хаягдал гэж тооцогдож байсан талбайнуудад эрдэсжилт байгааг мөн баталсан байна.

Төв болон баруун эрдэсжилтийн коридорын дундах завсрын бүс болох Эл Кинс хийсэн зорилтот өрөмдлөгөөр уг талбайг өндөр агуулга бүхий хэд хэдэн интервалтай, шинэ бөгөөд ирээдүйтэй эрдэсжилтийн бүс болохыг тогтоожээ.

Эл Кинс талбайд нийт 15 цооног өрөмдөж дуусгасан бөгөөд огтлолцлын үр дүнгүүд нь төслийн нийт баялгийн хэмжээ болон агуулгыг хоёуланг нь нэмэгдүүлэх боломжтой байна.

Шинээр байгуулсан болон шинэчлэн сайжруулсан тээврийн замууд, мөн геологийн өргөн хүрээний зураглал, гадаргуугийн дээжлэлт зэрэг нь өрөмдлөгийн ажлыг оновчлоход болгоход тусалсан. Үүний үр дүнд эрдэсжилтийн шинэ, ирээдүйтэй бүсийг илрүүлж, эрдэсжилтийн судлууд хажуу болон гүн рүүгээ сунаж тогтсоныг баталлаа" гэж Sonoro Gold компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Кеннет МакЛеод хэлсэн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000