USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
ACG компани Турк дэх Гедиктепе уурхайгаасаа анхны зэсийн баяжмалаа гаргалаа.
Уул уурхай

ACG компани Турк дэх Гедиктепе уурхайгаасаа анхны зэсийн баяжмалаа гаргалаа.

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй "ACG Metals" компани Турк улсад хэрэгжүүлж буй Гедиктепе төслөөсөө анхны зэсийн баяжмалыг үйлдвэрлэн гаргалаа.

ACG компани Турк дэх Гедиктепе уурхайгаасаа анхны зэсийн баяжмалаа гаргалаа.

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 2

Хуваалцах:

Үйлдвэрийн зүгшрүүлэлт, туршилтын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа бөгөөд одоо хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааг оновчтой болгох болон энэ оны эцэс гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх шатандаа шилжсэнийг тус компани онцолж байна.

Гедиктепе уурхайн сульфидын хүдрийн өргөтгөл ашиглалтад орсноор тус уурхайн одоогийн алт, мөнгөний олборлолт дээр зэс болон цайрын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа юм. ACG компани Гедиктепе уурхайг 2024 онд худалдаж авч байжээ.

Тус компани зэсийн баяжмалын тогтвортой үйлдвэрлэлийг жилд 20,000-аас 25,000 тоннд хүргэхийг зорьж байна.

Анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэсэн явдал нь ACG компанийг зэс үйлдвэрлэгч компани болон шилжих түүхэн алхам, чухал үйл явдал юм. 

Тус компанийн дараагийн зорилт бол уурхайн хүчин чадлыг системтэйгээр нэмэгдүүлж, хүдэр боловсруулалт болон металл авалтыг шат дараатайгаар өсгөх, баяжмалын чанарыг тогтвортой хадгалах, улмаар үйлдвэрлэлийг тогтмол түвшинд хүргэх явдал юм. Үйлдвэрийн зүгшрүүлэлтийн ажил үргэлжлэхийн хэрээр бид дараа дараагийн ахиц дэвшлээ тайлагнахдаа баяртай байх болно" гэж ACG компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Artem Volynets мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000