USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Ирэх 5 жилд Канад улс нийт 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавьж байна.
Эдийн засаг

Ирэх 5 жилд Канад улс нийт 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавьж байна.

Дэлхийн худалдааны орчин хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед ирэх таван жилийн хугацаанд Канадад нийт 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилтыг бодит ажил хэрэг болгохын тулд Канадын Ерөнхий сайд Марк Карни (Mark Carney) тус улсын хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг болох "Invest in Canada"-д хоёр шинэ томилгоо хийлээ.

Ирэх 5 жилд Канад улс нийт 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавьж байна.

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 2

Хуваалцах:

Шинээр томилогдсон ТУЗ-ийн дарга Доминик Бартон болон Гүйцэтгэх захирал (CEO) Гуриндер Гревал (Gurinder Grewal) нарт ямар нэгэн дангаараа давамгайлах худалдааны түншээс хамааралгүй, илүү хүчирхэг, тэсвэртэй, бие даасан Канадын эдийн засгийг цогцлоох үүрэг хүлээлгэж байна.

Бартоныг гурван жилийн хугацаатай, харин Гревалыг таван жилийн хугацаатайгаар тус тус томилжээ.

"Invest in Canada" нь хөрөнгө оруулагчдыг анх сонирхож эхлэхээс нь авахуулаад төслөө бодитоор хэрэгжүүлж эхлэх хүртэлх бүхий л шатанд чиглүүлэн дэмжих гол үүргийг гүйцэтгэдэг. Ерөнхий сайд Карнигийн удирдлага дор илүү том амбицтай ажиллах тус агентлаг цаашид илүү чухал үүрэг гүйцэтгэж, Канадын эдийн засгийг илүү хүчирхэг, хараат бус, тэсвэртэй болгохын тулд гадаадын хамгийн том хөрөнгө оруулагчидтай нягт хамтран ажиллах болно гэжээ.

Бартон нь дэлхийн бизнес, хөрөнгө оруулалт болон төрийн албаны салбарт арвин туршлагатай нэгэн бөгөөд тэрээр одоо "Rio Tinto" болон "LeapFrog Investments" компаниудын ТУЗ-ийг даргалдаг бөгөөд өмнө нь Канадын Эдийн засгийн өсөлтийн зөвлөлдөх зөвлөлийг тэргүүлж, Канадаас БНХАУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай юм байна.

Агентлагийн шинэ Гүйцэтгэх захирал Гревал нь "MEM Growth Partners" компанийг үүсгэн байгуулагч бөгөөд удирддаг бөгөөд үүнээс өмнө "Advent International" компанид арав гаруй жил ажиллахдаа түнш болон аж үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүчний салбарын хамтарсан тэргүүнээр ажиллаж байжээ.

Эдгээр шинэ томилгоонууд нь хамтдаа "Invest in Canada" агентлагийг удирдан, Канадын эрчим хүч, чухал ашигт малтмал, хиймэл оюун ухаан (AI) болон дэд бүтцийн салбарт олон тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалтыг татах хурдасгуур болох юм.

Провинци, нутаг дэвсгэр, уугуул иргэд, орон нутгийн түншүүд болон Төслийн томоохон албатай (Major Projects Office) нягт уялдан ажилласнаар "Invest in Canada" нь дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагчдыг Канадын төслүүд рүү татаж, тэднийг анхны сонирхлоос нь бодит бүтээн байгуулалт хүртэл чиглүүлэх болно.

Ерөнхий сайд Карни дүгнэж хэлэхдээ, Канадад дэлхий дахины хүсэж буй бүх зүйл байгаа бөгөөд Канад бол дэлхийн хамгийн өндөр боловсролтой ажиллах хүчинтэй, санхүүгийн бат бөх чадвартай, эрчим хүчний супер гүрэн гэдгийг онцоллоо.

"Бид шинэ хөрөнгө оруулагчидтай хамтран эдгээр давуу талуудаа ашиглахыг зорьж буй энэ үед Бартон, Гревал нар Канадад яг хэрэгтэй байгаа тэрхүү туршлага, амбицыг авчирч байна. Тэдний удирдлага дор 'Invest in Canada' нь Канад улсад олон тэрбумын шинэ хөрөнгө оруулалтыг татаж, бүх нийтийн сайн сайхны төлөө илүү хүчирхэг, илүү хараат бус, илүү тэсвэртэй Канадын эдийн засгийг цогцлооно" гэж тэрээр хэлсэн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000