Фрост энд Салливан компаниас өөрөө буулгагч ачааны машины зах зээлийн талаар гаргасан 2026 оны хараат бус судалгааны тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд энэ салбарт 15-аас 20 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зах зээл нь өрсөлдөөн ихтэй салбар юм.
Хятадын уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид дэлхийн дээд зэрэглэлийн (premium) зах зээлд үргэлжлүүлэн тэргүүлж байгааг харуулж байна гэж LGMG компанийн зүгээс мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар уурхайн зориулалттай, механик хөтлөгчтэй, өргөн кузовт өөрөө буулгагч ачааны машины салбарт олон төрлийн өөрчлөлт, сорилтууд тулгарч байна гэж тус компани тайлбарлав.
Ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжлийн талаарх дэлхийн шаардлага нэмэгдэж байгаа тул шинэ эрчим хүчний (эко) өргөн кузовт өөрөө буулгагч ачааны машинууд салбарын үндсэн чиглэл болж байна. Уурхайн тээвэрт өөрөө жолоодох систем, зайнаас удирдах технологи, ухаалаг диспетчерийн систем зэрэг технологиуд эрчимтэй нэвтэрч байна. Үүнээс гадна том даац, өндөр ачаалал даах чадвар болон найдвартай байдал нь салбарын гол чиг хандлага болоод байна.
Эдгээр ачааны машиныг нийлүүлдэг Хятадын бусад тэргүүлэх компаниудад TONLY, CXMG болон SANY багтдаг бөгөөд олон улсын нийлүүлэгчдээс Комацу (Komatsu), Катерпиллар (Caterpillar) зэрэг компаниуд байна.
Дэлхийн хэмжээн дэх ийм ширүүн өрсөлдөөн дунд LGMG компани борлуулалтаараа 10 жил дараалан тэргүүн байр сууриа хадгалж чадсан нь бүтээгдэхүүний технологи, үйлдвэрлэлийн хүчин чадал, зах зээлийн суваг болон хэрэглэгчийн үйлчилгээний тал дээрх түүний иж бүрэн давуу талыг бүрэн харуулж байна” гэж судлаачид үзэж байна.
Тус компани уул уурхайн өргөн кузовт ачааны машины иж бүрэн олон нэр төрлийг бий болгосон бөгөөд үүнд 40 тонн, 60 тонн, 100 тонн болон түүнээс дээш жингийн ангиллууд багтаж байна. Түүнчлэн шинэ эрчим хүчний буюу эко/цахилгаан хувилбаруудыг шат дараатайгаар нэвтрүүлж, ажлын янз бүрийн нөхцөл дэх тээвэрлэлтийн олон төрлийн хэрэгцээг хангах чадвартай болоод байна.
Дэлхийн зах зээл дэх тэлэлтийн хувьд тус компанийн борлуулалтын сүлжээ одоогоор дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгийг хамарч байгаа бөгөөд Ази, Европ, Африк, Америк тивийн гол зах зээлд хэдийн өөрийн байр суурийг эзлээд байгаа юм байна.



