USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
“Литийн гурвалжин”-ийн хөрөнгө оруулалт буюу “IDB Invest”-ээс "Posco Argentina"-г 700 сая хүртэлх ам.доллароор дэмжинэ.
Аж үйлдвэр

“Литийн гурвалжин”-ийн хөрөнгө оруулалт буюу “IDB Invest”-ээс "Posco Argentina"-г 700 сая хүртэлх ам.доллароор дэмжинэ.

“IDB Invest” банк нь Өмнөд Солонгосын "Posco Holdings" компанийн охин компанид Аргентин дахь "Sal de Oro" төслийнхөө литийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд зориулж 700 сая хүртэлх ам.долларын санхүүжилтийг олгохоор төлөвлөн ажиллаж байна.

“Литийн гурвалжин”-ийн хөрөнгө оруулалт буюу “IDB Invest”-ээс "Posco Argentina"-г 700 сая хүртэлх ам.доллароор дэмжинэ.

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 31

Хуваалцах:

Автомашин үйлдвэрлэгчид болон технологийн компаниуд цахилгаан автомашины батерейны чухал түүхий эд болох литийг нийлүүлэхээр өрсөлдөж буй энэ үед уг санхүүжилт нь дэлхийн батерейны нийлүүлэлтийн сүлжээн дэх Аргентин улсын гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх юм байна.

Аргентины баруун хойд хэсэгт орших Сальта болон Катамарка мужуудын хил дээр байрлах уг төсөл нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд ойролцоогоор 48,000 тонн орчим лити үйлдвэрлэж, 620 орчим ажлын байр шинээр бий болгох төлөвтэй байгааг IDB Invest-ийн мэдэгдэлд дурджээ.

Санхүүжилтийн багцад IDB Invest-ээс олгох 250 сая хүртэлх ам.долларын зээл багтаж байгаа бөгөөд үлдсэн 450 сая ам.долларыг олон улсын бусад санхүүгийн байгууллагуудаас босгохоор хүлээгдэж байна.

Уг санхүүжилт нь "Posco Argentina" компанийн барьж байгуулах хоёр үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх болон үйлдвэрүүдийг үе шаттайгаар өргөжүүлэхэд зарцуулагдана. Тус үйлдвэрүүдийн нэг нь литийн гидроксид (lithium hydroxide), нөгөө нь литийн карбонат (lithium carbonate) үйлдвэрлэх ажээ.

Аргентин, Чили, Боливи улсууд нь дэлхийн хамгийн том литийн нөөц агуулдаг "Литийн гурвалжин" (Lithium Triangle) гэгддэг бүсийг бүрдүүлдэг байна.

Литийн гурвалжин (Lithium Triangle) нь Өмнөд Америкийн Аргентин, Чили, Боливи улсуудын хилийн заагт орших, дэлхийн литийн хамгийн том нөөц хуримтлагдсан өндөрлөг бүс нутаг юм. Өнөөдрийн байдлаар тус бүс нутаг дэлхийн нийт литийн нөөцийн 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. 

Хэдийгээр нэг газарзүйн бүсэд хамаардаг ч улс орнуудын хууль эрх зүй, олборлолтын хурд, арилжааны систем нь хоорондоо эрс ялгаатай байдаг. Тухайлбал, Боливи улсын тухайд дэлхийн хамгийн том давст нуур болох Уюни (Salar de Uyuni) нь 23 сая гаруй тонн литийн нөөцтэй. Гэвч төрийн хатуу хяналт, дэд бүтэц болон технологийн шийдэл дутмаг байгаагаас шалтгаалан дэлхийн литийн үйлдвэрлэлийн 1 хүрэхгүй хувийг эндээс үйлдвэрлэж байна. Харин Чили улс нь энэ зах зээлийн гол тоглогч бөгөөд Атакама (Salar de Atacama) давст нуураас лити олборлодог бөгөөд дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч улс юм. Чанартай дэд бүтэц, өртөг багатай ууршуулах технологиор хамгийн тогтвортой үйлдвэрлэлийг явуулж байна. Тэгвэл Аргентин улс нь Хомбре Муэрто (Salar del Hombre Muerto) зэрэг нууруудад гол төслүүдээ хэрэгжүүлдэг. Мужууд нь байгалийн баялгаа бие даан захиран зарцуулах эрхтэй тул гадаадын хөрөнгө оруулалтад (Жишээ нь: Өмнөд Солонгосын Posco) хамгийн нээлттэй ханддаг. Одоогоор 18 шинэ төсөл хэрэгжиж байгаа бөгөөд тун удахгүй дэлхийн 3 дахь том үйлдвэрлэгч болох төлөвтэй байна. Литийн гурвалжинд литийг чулуулгаас бус, газрын гүний давстай уснаас (Brine) гаргаж авдгаараа Австрали, Хятадын олборлолтоос ялгаатай

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин