2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
BHP групп Африкт эргэн ирж, зэсийн хайгуул хийнэ.
Уул уурхай

BHP групп Африкт эргэн ирж, зэсийн хайгуул хийнэ.

BHP групп Замби улсад зэсийн томоохон хэмжээний хайгуул хийх сонирхолтой байгааг Замби улсын Уул уурхайн яамнаас Даваа гарагт мэдээллээ.

BHP групп Африкт эргэн ирж, зэсийн хайгуул хийнэ.

Б.Мөнхбат

2026 оны дөрөвдүгээр сарын 21

Хуваалцах:

BHP групп Замби улсад зэсийн томоохон хэмжээний хайгуул хийх сонирхолтой байгааг Замби улсын Уул уурхайн яамнаас Даваа гарагт мэдээллээ. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын дараа орох Африкийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч Замби улс нь 2031 он гэхэд олборлолтоо гурав дахин нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд хангалттай судлагдаагүй байгаа ордууддаа хөрөнгө оруулалт татах ажлыг эрчимжүүлж байна. 

BHP компани 2015 онд South32 компанийг өөрөөсөө тусгаарласнаас хойш Африкийн зах зээлээс үндсэндээ хол байсан юм. Гэсэн хэдий ч BHP одоо энэ бүс нутагтай дахин холбогдож байна. Тус компани 4-р сарын 15-нд өгсөн мэдээлэлдээ 5-р сарын эхэн хүртэл Замби, Өмнөд Африк, Намиби, Ангол зэрэг орнуудыг хамарсан өмнөд Африкийн бүс нутагт цуврал хайгуулын сургалт (воркшоп) зохион байгуулж эхэлсэн гэв. 

Замбийн Уул уурхайн яамнаас Даваа гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан гаргасан мэдэгдэлдээ, BHP компани уламжлалт хайгуулын аргаар илрүүлэхэд хэцүү зэсийн томоохон ордуудыг түлхүү онилж байгааг онцолсон байна. Ашиглагдаагүй томоохон ордуудыг илүүлэхэд BHP компани хайгуулын шинэ дэвшилтэт арга технологийг ашиглахаар төлөвлөж байгаа юм байна. Замби улс нь зэсийн нөөцөөрөө дэлхийн хамгийн ирээдүйтэй бүс нутгуудын нэг хэвээр байгаа бөгөөд одоо хийгдэж буй шинэчлэлүүд нь энэхүү нөөц боломжийг үйлдвэрлэлийн өсөлт болон эдийн засгийн хөгжил болгон хувиргахад чиглэгдэж байгааг тус яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000