USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Андын нурууны уул уурхайн интеграци буюу Аргентин, Чили улсууд хил дамнасан хамтын ажиллагааг сэргээж байна.
Уул уурхай

Андын нурууны уул уурхайн интеграци буюу Аргентин, Чили улсууд хил дамнасан хамтын ажиллагааг сэргээж байна.

Аргентин, Чили улсууд Андын нурууг дамнаж үйл ажиллагаа явуулдаг компаниудад дэд бүтэц, нөөц баялгийг хамтран ашиглах боломжийг олгох хууль эрх зүй, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох санаачилга гаргаж байна. Ингэснээр тус бүс нутгийн уул уурхайн салбарт олон тэрбум долларын хөрөнгө оруулалт татах боломжтой гэж үзэж байна.

Андын нурууны уул уурхайн интеграци буюу Аргентин, Чили улсууд хил дамнасан хамтын ажиллагааг сэргээж байна.

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 28

Хуваалцах:

Хоёр орны албаны хүмүүс зэсийн шинэ төслүүдийг урагшлуулах зорилгоор, олон жилийн турш царцанги байсан яриа хэлэлцээрийг өнгөрсөн долдугаар сард дахин сэргээж өмнө 1997 онд байгуулагдсан Уул уурхайн интеграци, нөхөн сэргээлтийн гэрээний хүрээнд шинэ хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Энэ нь хоёр орны засаг захиргааны зүгээс уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хувийн хөрөнгө оруулалтыг татахад чиглэгдэж байгаа бөгөөд Чилийн Уул уурхайн сайд Даниэль Мас хэлэхдээ, уг тогтолцоо нь 20.7 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг чөлөөлж, жилийн зэсийн үйлдвэрлэлийг 540,000 тонноор нэмэгдүүлэхэд тусална гэжээ.

Хөрөнгө оруулагчдын хувьд гол сонирхол татах хүчин зүйл нь Анд нурууны хилийн ойролцоох Аргентины төслүүд Чилийн боомтуудыг ашиглах, дэлхийн хамгийн том зэс олборлогч үйлдвэрлэлтэй холбогдсон дэд бүтцэд нэвтрэх боломж бөгөөд ингэснээр зардлыг бууруулж, тээврийн замыг богиносгож, шинэ уурхайнуудыг ашиглалтад оруулахад туслах юм байна.

Чилийн Уул уурхайн яамнаас мэдээлснээр энэ 7 хоногийн Пүрэв гарагт болох уулзалт нь тус гэрээнээс ашиг хүртэх боломжтой төслүүдийн техникийн үнэлгээг урагшлуулахад чиглэх юм байна.

Хамтын ажиллагааны шинэчлэгдсэн тогтолцооноос хамгийн түрүүнд ашиг хүртэх магадлалтай төслүүд нь Аргентин дахь McEwen Copper компанийн "Лос Азулес" (Los Azules), Glencore компанийн "Эль Пачон" (El Pachón) болон Lundin Mining болон BHP компаниудын хамтарсан хил дамнасан зэсийн "Викунья" (Vicuña) төслүүд юм.

Викунья төслийн зүгээс Номхон далайн давсгүйжүүлсэн усыг ашиглахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн ч Чилийн дэд бүтцэд найдах эсэхээ тодорхой дурдаагүй байна.

Лос Азулес төсөл нь давсгүйжүүлсэн ус ашиглах эсвэл Чилийн боомтоор экспортлох төлөвлөгөөгүй байгаа ч, төсөл хилийн ойролцоо байршилтай тул уг хэлэлцүүлгийг сонирхож байгаагаа компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Харин BHP компани одоо байгаа дэд бүтцийг ашиглах эсэхээ хараахан тодорхой болгоогүй байна.

Аргентин улсын тухайд 2018 онд Алумбрера (Alumbrera) уурхай хаагдсанаас хойш зэс үйлдвэрлээгүй байгаа юм. Гэвч хөгжүүлэлтийн шатанд байгаа төслүүд нь тус улсыг 2030 он гэхэд дэлхийн зэс үйлдвэрлэгч топ 10 орны тоонд оруулж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Чили улсын хамтаар Аргентин нь эрчим хүчний шилжилтэд нэн чухал үүрэгтэй зэсийн нийлүүлэлтийн гол зангилаа төв болох боломжтой юм.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000