USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Газрын тосны салбарын хямрал ба улс орнуудын нормчлох болон хэмнэх арга хэмжээ.
Эдийн засаг

Газрын тосны салбарын хямрал ба улс орнуудын нормчлох болон хэмнэх арга хэмжээ.

Одоогийн байдлаар дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн бараг тэн хагас нь зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутгуудад олборлогдож байгаа тул урт хугацааны тогтвортой байдалд хүндрэл үүссэн хэвээр байна.

Газрын тосны салбарын хямрал ба улс орнуудын нормчлох болон хэмнэх арга хэмжээ.

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 27

Хуваалцах:

Энэ нөхцөл байдал нь газрын тосны нийлүүлэлтийн урт хугацааны аюулгүй байдал болон эх үүсвэрийг төрөлжүүлэх боломж хязгаарлагдмал байгааг улс орнуудад улам бүр тодорхой ойлгуулсаар байна.

Энэхүү тогворгүй байдал нь эрчим хүчний түүхий эдийн бодит (физик) нийлүүлэлт ноцтой хэмжээгээр тасалдуулж улс орон бүрт нийлүүлэлтийн бодлого стратегиа эргэн харахад хүргэж байгаа. Энэ хүрээнд дэлхий даяар шатахууныг хязгаарлалттай олгох (нормчлох) болон стратегийн нөөцөөс яаралтай задлах арга хэмжээ авахад хүрчээ.

.

Бодит нийлүүлэлт тасалдсан гол шалтгаануудын хамгийн том нь Ойрхи Дорнодын дайн ба Хормузын хоолой орчмын далайн тээврийн замуудын хаалт бөгөөд Персийн булангийн орнуудын түүхий тосны олборлолт өмнөх түвшнээсээ хоногт 5-7 сая баррелиар буурсан байна. Мөн дэлхийн хэмжээнд түүхий тосны олборлолтоос гадна түүнийг бэлэн шатахуун (дизель, бензин) болгодог дэлхийн нийт боловсруулах хүчин чадал дайны улмаас 10% орчим хувиар тасалдаад байна. Украины зүгээс ОХУ-ын гүнд орших (Омск хүртэлх 2,700 км зайд) газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг бөмбөгдсөнөөр Орос улс дотоодын түлшний хомсдолоо нөхөхийн тулд бензин, дизелийн экспортоо бүрэн хориглосон нь дэлхийн зах зээлд бэлэн түлшний томоохон хомсдол үүсгэсэн. 

Улс орнууд дайн, байгалийн гамшгийн үед шатахууны тасралтгүй хэрэглээг хангах зорилгоор дор хаяж 90 хоногийн хэрэглээний "Стратегийн газрын тосны нөөц" (SPR)-ийг хадгалдаг.

Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA) гишүүн 32 орныхоо дунд түүхэнд байгаагүй хамгийн том хэмжээний буюу 400 сая баррель газрын тосыг зах зээлд яаралтай нийлүүлэх шийдвэр гаргасан ч бодит нөлөөлөл нь тэр бүр харагдахгүй хэвээр байна. Өнөөдрийн байдлаар энэхүү нөөцийн дийлэнх хэсгийг (290 гаруй сая баррелийг) зах зээлд гаргаж дуусгаад байна. IEA-ийн тэргүүн Фатих Биролын мэдэгдсэнээр, стратегийн нөөцийн 80% нь бэлэн байгаа бөгөөд одоогоор 2 дахь шатны нөөц задлах асуудлыг хэлэлцээгүй байна. Энэхүү алхам нь дэлхийн зах зээл дэх үнийн огцом хөөрөгдлийг түр зуур тогтоон барьж, үнийг баррель нь 81-87 ам.долларын хавьцаа тогтворжуулахад тусалсан боловч дэлхийн нийт нөөцийн хэмжээ түүхэн доод түвшиндээ хүрч байна. 

Тийм ч учраас АНУ болон Европын Холбооны (ЕХ) улсууд болон дэлхийн бусад улс орнууд бодит хязгаарлалт, нормчлол, зохицуулалтуудыг хэрэгжүүлж байна. 

Тухайлбал, Европын холбооны зарим улс орнууд хэрэглээний хатуу квот (норм) тогтоож эхлээд байна. Үүнд:

ЕХ-ны улсуудын дотроос Словени улс анхны нормчлол тогтоосон байна. Словенид суудлын автомашинтай иргэдэд өдөрт дээд тал нь 50 литр шатахуун худалдан авах хязгаарлалт тавьсан. Мөн аж ахуйн нэгж, трактор, ачааны тэрэгнүүдэд өдөрт дээд тал нь 200 литр дизель түлш авах квот тогтоожээ. Энэхүү квотыг Цагдаагийн хяналт дор хэрэгжүүлж байгаа бөгөөд хөрш зэргэлдээ Австри зэрэг улсаас хямд шатахуун авахаар ирж буй "шатахууны жуулчид"-ад илүү хатуу хязгаарлалт тавьж байна. 

Харин Герман улс шатахуун түгээх станцуудыг өдөрт зөвхөн нэг удаа (үд дунд) үнээ өсгөхийг зөвшөөрч, бусад үед үнээ буулгахыг шаардсан хууль гаргав. Зөрчвөл 100,000 евро хүртэлх торгууль ногдуулж байна.

Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA) Европын холбоонд нисэхийн керосины 6-хан долоо хоногийн нөөц үлдсэнийг анхааруулсан. Үүнээс үүдэн, Голландын KLM агаарын тээврийн компани Европ доторх 160 гаруй нислэгээ цуцалсан бөгөөд иргэдийг онгоцоор зорчихоос аль болох татгалзахыг уриалж байна. 

Франц Герман, Итали зэрэг улсуудын 300 гаруй хотуудад түлш хэмнэх үүднээс хуучин дизель автомашинуудыг хотын төв рүү нэвтрэхийг бүрмөсөн хориглож, зөрчвөл 450 евро хүртэл торгож байна. Тэгвэл АНУ нь дотооддоо түүхий тос олборлолтоор тэргүүлдэг тул иргэдийн шатахуун дээр шууд квот тогтоогоогүй ч ложистик болон үнийн дарамтаар дамжсан дараах хязгаарлалтууд үүсээд байна. 

АНУ-д дизель түлшний үнэ 1 галлон нь 5 ам.доллараас давж, түүхэн дээд хэмжээндээ хүрэв. Энэ нь тээврийн компаниудад хүндээр тусаж, хүнс, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн давтамжийг цөөлөх замаар дотооддоо "түлш хэмнэх" горимд шилжүүлжээ. 

АНУ өөрийн стратегийн нөөцөөс гадна Европ руу чиглэсэн дизель болон нисэхийн түлшний экспортоо нэмэгдүүлж байна. Энэ нь АНУ-ын ялангуяа Баруун эргийн (Калифорни) бүс нутгуудад түлшний биет хомсдол үүсгэж, шатахуун түгээх станцуудыг нөөцөө хуваарилах байдалд оруулж эхэлжээ. 

АНУ-ын агаарын тээврийн компаниуд (American Airlines, United Airlines гэх мэт) түлшний зардлын 2-4 тэрбум ам.долларын өсөлтөөс шалтгаалж үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд нислэгийн тоогоо цөөлж, онгоцнуудыг дүүргэлт өндөртэйгээр хуваарилах (trim flights) тактик хэрэглэж байна. 

Ерөнхийдөө, ЕХ болон АНУ-ын засгийн газрууд иргэдэд гэрээсээ ажиллах (work from home) зөвлөмж өгч, эрчим хүчний хэрэглээг бууруулах хэмнэлтийн горимд шилжээд байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000