Энэхүү хувьцаа гаргах ажиллагаа 8 дугаар сарын 27-нд хаагдах төлөвтэй байна.
Тус компани хувьцааны арилжааны орлогыг "Sarfartoq" төслийг худалдан авах үйл ажиллагааг санхүүжүүлэх, эргэлтийн хөрөнгө болон компанийн бусад хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөж байна.
“Sarfartoq” бол Гренландын баруун өмнөд хэсэгт орших, өрнөдийн орнуудын нийлүүлэлтийн сүлжээнд стратегийн маш өндөр ач холбогдолтойд тооцогдож буй газрын ховор элементийн томоохон төсөл юм. Тус төсөл нь “MEL 2020-32” хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 191 хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг. Тус орд нь газрын ховор элементүүд дундаас хамгийн өндөр эрэлттэй, цахилгаан автомашин болон салхин турбины байнгын соронз (permanent magnets) үйлдвэрлэхэд орлуулшгүй чухал түүхий эд болох Неодим (Nd) болон Празеодим (Pr)-оор нэн баялаг юм. Одоогоор батлагдсан нөөц нь 1.60%-ийн агуулгатай 6.9 сая тонн хүдэр, таамаг) нөөц нь 0.96%-ийн агуулгатай 5.3 сая тонн хүдэр (Нийт 12.2 сая тонн хүдэр) гэж үнэлэгджээ. Төслийн талбайд мөн ниоби-тантал (niobium-tantalum) болон фосфорын эрдэсжилт илэрсэн байна. 2026 оны 8 дугаар сарын 25-нд гарсан бие даасан техникийн урьдчилсан үнэлгээгээр (Initial Assessment) төслийн татварын өмнөх цэвэр өнөөгийн үнэ цэнийг (NPV) хамгийн дээд тал нь 2.05 тэрбум ам.доллар гэж тооцсон. Харин төслийн өгөөжийн хувь (IRR) нь татварын өмнөх тооцооллоор 118.6% -ийн үзүүлэлттэй гарчээ. Тус ордыг ил болон далд уурхайн хосолсон аргаар 9 жилийн хугацаанд ашиглаж, жилд 1.4 сая тонн хүдэр боловсруулахаар төлөвлөсөн байна.



