USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субиантогийн баялгийн сангийн бодлого ба эрчим хүчний нүүрсний салбарын тэргүүлэгчдийн хэлцэл
Уул уурхай

Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субиантогийн баялгийн сангийн бодлого ба эрчим хүчний нүүрсний салбарын тэргүүлэгчдийн хэлцэл

Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто (Prabowo Subianto)-гийн хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд, эрчим хүчний нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч болох тус улсын уурхайнуудын үнийг өсгөх зорилгоор олборлолтын квотыг нь танасан бөгөөд зарим уурхайнууд байгаль орчин болон ойн сан бүхий газрын зөвшөөрлийн зөрчлийн улмаас асар их хэмжээний торгууль төлжээ.

Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субиантогийн баялгийн сангийн бодлого ба эрчим хүчний нүүрсний салбарын тэргүүлэгчдийн хэлцэл

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 27

Хуваалцах:

Түүнчлэн Ерөнхийлөгч Прабовогийн хөрөнгө босгох аяны гол бай болсон тэрбумтан эздийг Индонезийн баялгийн сан болох "Danantara"-аас гаргасан, зах зээлийн хүүгээс бага хүүтэй “эх орончдын бонд” (patriot bonds)-ыг худалдаж авахыг шаарджээ. Тэдний олонх нь татварын нарийвчилсан шалгалттай тулгарсан бөгөөд зарим нь дал модны тосны (palm oil) асар том тариалангийн талбайгаа хураалгах асуудалтай тэмцэж байна.

Энэ үед тус улсын хамгийн том эрчим хүчний нүүрс олборлогчдын хооронд нэгнийгээ худалдаж, худалдан авах хэлцэл идэвхжиж байна. Тухайлбал, Индонезийн 28 тэрбум ам.долларын үнэлгээтэй уул уурхайн "PT Bayan Resources" компанийн эзэн өөрийн эзэмшлийн хяналтын багцыг (олонхи хувьцааг) өрсөлдөгч тэрбумтны тэргүүлсэн консорциумд худалдахаар хэлэлцээ хийж байна. Энэ нь тус улсын нүүрсний салбарын түүхэн дэх хамгийн том хэлэлцээрүүдийн нэг болж магадгүй юм байна.

"Bayan" компанийн 40 хувийг эзэмшдэг, охин нь мөн 22 хувийг эзэмшдэг тэрбумтан Лоу Так Квонг (Low Tuck Kwong) нь Хажи Исам (Haji Isam) гэх нэрээрээ алдартай Индонезийн бизнесмэн Анди Шамсуддин Арсяд (Andi Syamsuddin Arsyad)-аар удирдуулсан боломжит худалдан авагчидтай хэлэлцээ хийж байгаа юм байна. Мөн өөр талууд ч сонирхолоо илэрхийлсээр байгаа юм байна.

“Bayan” компанийн зах зээл дээр чөлөөтэй арилжаалагддаг хувьцааны хэмжээ (free float) хязгаарлагдмал байгаа тул үнийг одоогийн зах зээлийн ханшаас хямдруулж тогтоох магадлалтай гэж шинжээчид харж байна.

Хэрэв худалдан авалт амжилттай болбол Хажи Исам тус улсын нүүрсний хамгийн том магнатуудын эгнээнд шилжих болно, учир нь түүний консорциум энэ салбарын гол тоглогчдын нэг юм. 

Харин Сингапурт төрсөн 78 настай Квонгийн хувьд олон арван жилийн турш "Bayan Resources"-ийг удирдсан байна. Тэрээр анх 1990-ээд онд Индонезийн нүүрсний бизнест хөл тавьж, Борнео арлын Индонезийн хэсэг болох Калимантанд нүүрсний концесс худалдаж авч байжээ. Тэр цагаас хойш тэрээр компаниа хөгжүүлж, 50 гаруй сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай, тус улсын хамгийн том бөгөөд хамгийн ашигтай уурхайнуудын нэг болгосон юм байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000