ОХУ Украинд дайн эхэлснээс хойш хураан авсан хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж, энэ удаад алт олборлогч компанийн томоохон хувьцааг үнэлэн худалдахаар болжээ. ОХУ-ын төрийн өмчийн агентлаг 67.2%-ийн эзэмшил бүхий UGC алт олборлогч компанийн хувьцааг 140.4 тэрбум рубль буюу ойролцоогоор 1.85–1.9 тэрбум ам.доллараар үнэлсэн бөгөөд ирэх тавдугаар сарын эхээр дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөсөн байна. Энэхүү хувьцаа нь анх бизнесмен Константин Струковын эзэмшилд байсан ч 2025 оны долдугаар сард ОХУ-ын шүүхийн шийдвэрээр төрийн мэдэлд шилжсэн юм. Энэ нь ОХУ дотоодын болон барууны компаниудын хөрөнгийг улсын мэдэлд авах бодлогын хүрээнд хийгдсэн томоохон алхмуудын нэг гэж үзэгдэж байна. Өнгөрсөн онд Москвагийн NSP хуулийн фирмийн тооцоолсноор, Украинд дайн эхэлснээс хойш ОХУ нийтдээ 50 тэрбум ам.долларын хувийн хөрөнгийг хураан авсан байна. Гэхдээ ОХУ-ын төв банк өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэхдээ, UGC компанийн хувьцааг улсын мэдэлд авахдаа хуульд заасан ёсоор жижиг хувьцаа эзэмшигчдэд худалдан авах санал тавиагүй нь тэдний эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн. Иймээс шинэ худалдан авагч нь хувьцааг авсны дараа үлдсэн хувьцаа эзэмшигчдэд санал тавих шаардлагатай болох юм. Анх уг дуудлага худалдааг өнгөрсөн онд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч алтны үнэ өссөнтэй холбоотойгоор төр илүү өндөр үнээр борлуулах зорилгоор хойшлуулжээ. Одоогийн зах зээлийн үнэлгээгээр уг хувьцаа ойролцоогоор 1.6 тэрбум ам.долларт хүрч байна. (1 ам.доллар = 76 рубль)

Эдийн засаг
Нүүрс шингэрүүлэгч Өмнөд Африкийн "Sasol" компанийн хувьцаа шилдэгээр нэрлэгдэж байна
Sasol компани энэ онд хөрөнгө оруулагчиддаа буюу хувьцаа эзэмшигчиддээ 120%-ийн өгөөжийг ам.доллароор өгсөн бөгөөд өнгөрсөн жилийн 45%-ийн өсөлт дээр
Эдийн засаг2 мин


