Үүний улмаас тус компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авах хөтөлбөрөө зарласан хэдий ч хувьцааны ханш нь 4%-иас илүү хувиар унажээ.
Оны эхний хагас буюу 6 дугаар сарын 30-наар дуусгавар болсон санхүүгийн жилд нүүрсний борлуулалтын дундаж үнэ 6%-иар буурч, нэг тонн нь 202 австрали доллар (A$) болсон байна. Энэ нь зах зээлийн мөчлөгийн сулрал болон австрали долларын ханш чангарсантай холбоотой байна.
Татварын дараах үндсэн цэвэр ашиг 227 сая австрали доллар ($160.69 сая) болж, нийт орлого нь 7%-иар буурч, 5.4 тэрбум австрали доллар болжээ.
Тус улсын хамгийн том хараат бус нүүрс олборлогч компанийн хувьцааны ханш инйхүү 4.6%-иар унаж, 7.40 австрали долларт хүрсэн нь 7 дугаар сарын 28-наас хойших нэг өдрийн доторх хамгийн өндөр хувиар буурсан үзүүлэлт боллоо.
"Whitehaven Coal" нэг хувьцаанд ногдох эцсийн ногдол ашгийг өмнөх жилийнхтэй ижил буюу 6 австрали центээр хэвээр үлдээж, бүтэн жилийн ногдол ашгийг 10 цент болгов. Мөн хувьцаагаа эргүүлэн худалдаж авах хөтөлбөрийнхөө хүрээнд зургаан сарын хугацаанд орчим 47 сая австрали доллар зарцуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.
Нүүрс олборлолтын нэгж өртөг нь нэг тонн тутамд 139 австрали доллароос 132 австрали доллар болж буурсан бол хөрөнгө оруулалтын зардал нь 390 сая австрали доллароос 349 сая австрали доллар болж буурчээ. Харин 2027 оны санхүүгийн жилд хөрөнгө оруулалтаа 390 саяас 490 сая австрали доллар болгон нэмэгдүүлнэ гэж тооцоолсон нь 2026 оны санхүүгийн жилийн 349 сая австрали доллароос өссөн үзүүлэлт юм.
Тус компани 2027 онд 38 саяас 41 сая тонн баяжуулаагүй нүүрс (run-of-mine) олборлохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 2026 онд олборлосон 40.3 сая тоннтой харьцуулахад ижил түвшинд байна.



