USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
"Эдийн засгийн D-Day"-ийн давхар цохилтын эзэд ямар улсууд байх вэ?
Улс төр

"Эдийн засгийн D-Day"-ийн давхар цохилтын эзэд ямар улсууд байх вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын Ираны эсрэг чиглэсэн "эдийн засгийн D-Day" (шийдвэрлэх цохилт) нь Вашингтоны хамгийн хүчтэй зэвсгүүдийн нэг болох АНУ-ын санхүүгийн системд нэвтрэх эрхийг хаах алхам дээр суурилж байна.

"Эдийн засгийн D-Day"-ийн давхар цохилтын эзэд ямар улсууд байх вэ?

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 25

Хуваалцах:

Гэвч Вашингтон Ираны үлдсэн худалдааны урсгал руу илүү гүнзгий нэвтрэх тусам бай нь улам томорч байгаа нь гол асуудал болоод байна.

Хятад улс Ираны далайн тээврээр экспортолдог түүхий тосны 80 гаруй хувийг худалдан авдаг. Ирак улс цахилгаан эрчим хүчнийхээ 40 хүртэлх хувийг Ираны хийн нийлүүлэлтээр хангадаг. Турк улс энэ оны эхний хагаст Иранаас 4.5 тэрбум шоо метр (bcm) хий импортолсон бол Энэтхэг улс Тегерантай хийх худалдааны тэнцвэргүй харилцаагаа хэвээр хадгалсаар байна. Харин урьд өмнө нь Ираны худалдаа, санхүүгийн хамгийн чухал сувгуудын нэг байсан Арабын Нэгдсэн Эмират (АНЭ) улс Тегерантай хийх гүйлгээгээ аль хэдийн зогсоожээ.

АНУ-ын Сангийн яам Ираны худалдаанаас гадуурх бусад салбарт ноцтой хохирол учруулахгүйгээр Ираны тээврийн танкерууд, зуучлагч худалдаачид болон Хятадын жижиг газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хориг тавьж чадна. Гэвч энэхүү худалдааг санхүүжүүлж буй Хятадын томоохон банкуудын араас хөөцөлдөх нь огт өөр хэрэг юм. Эцсийн дүндээ шийдвэрлэх цохилтын гол бай нь Иран мөн боловч давхар цохилт хүртэж, эдийн засгийн хүндрэл хийгээд нийлүүлэлтийн хомсдолд орох улсууд нь Хятад, Ирак, Энэтхэг зэрэг улсууд байхаар байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000