"Apollo" компани тус төслийн түүхэн өгөгдлийг үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд Салау уурхай нь 1986 он хүртэл 15 жилийн турш ажиллахдаа вольфрамын ислийн дундаж агуулга нь 1.5%-д хүрч, тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр агуулгатай вольфрамын уурхайнуудын нэг байжээ.
"Apollo"-ийн шинээр тодорхойлсон бүсүүдийн дунд "Вероник-Дээд" (Veronique-Upper) бүс багтаж байгаа бөгөөд энд 4.3 метрийн гүнд вольфрамын ислийн агуулга 1.3%-д хүрсэн төдийгүй өрөмдлөгийн дээжид эрдэсжилт тэмдэглэгдсэн боловч шинжилгээнд хамрагдаагүй үлдсэн олон хэсэг байгаа юм байна.
"Вероник" болон "Вероник-Дээд" бүсүүд нь 400 гаруй метр үргэлжилсэн судал, 600 гаруй метрийн налуу эрдэсжилтийг одоогоор илрүүлээд байна.
Салау уурхайн үйл ажиллагаа хаагдах сүүлийн жилүүдэд "Вероник" бүсээс 2.5%-ийн өндөр агуулгатай вольфрамын ислийг олборлож байжээ.
Шинээр илрүүлсэн бүсүүд нь хайгуулын үнэ цэнтэй мэдээллийг өгч байна. Учир нь Салау уурхайд урьд өмнө нь вольфрамын ислийн агуулгын доод хязгаарыг ойролцоогоор 0.7% гэж тогтоон олборлолт хийдэг байсан нь өнөөгийн орчин үеийн вольфрамын уурхайнуудын ашиглаж буй хэмжээнээс харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Салау уурхайн түүхэн өгөгдлийг судалснаар олборлоогүй үлдсэн, одоогийн орчин үеийн уурхайнуудаас хамаагүй өндөр агуулгатай вольфрамын нөөц бүхий нэмэлт талбайнуудыг үргэлжлүүлэн илрүүлсээр байна.



