USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Европын "ногоон батарей" гэж цаашид байхгүй буюу Норвеги улс ЕХ-ны байр сууринаас үл хамааран Арктикт өрөмдлөг хийнэ гэж мэдэгдэв.
Уул уурхай

Европын "ногоон батарей" гэж цаашид байхгүй буюу Норвеги улс ЕХ-ны байр сууринаас үл хамааран Арктикт өрөмдлөг хийнэ гэж мэдэгдэв.

Норвеги улс Арктикийн нүүрстөрөгчийн нөөцийг ашиглахыг хориглох Европын Холбооны (ЕХ) санаачилгыг үл хамааран Баренцын тэнгис дэх газрын тос, хийн нөөцөө үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдгийг тус улсыэ Эрчим хүчний сайд Терье Осланд Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Европын "ногоон батарей" гэж цаашид байхгүй буюу Норвеги улс ЕХ-ны байр сууринаас үл хамааран Арктикт өрөмдлөг хийнэ гэж мэдэгдэв.

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 25

Хуваалцах:

 Түүнчлэн Норвеги улс цаашид өөрийгөө Европын "ногоон батарей" гэж үзэхгүй байгааг мэдэгдэв.

Орос улс 2022 онд Украинд халдсанаас хойш Норвеги нь ЕХ болон Их Британийн байгалийн хийн хэрэгцээний 30 орчим хувийг хангадаг Европын хамгийн том хийн нийлүүлэгч болсон юм.

Өнгөрсөн жил тус улсын хийн олборлолт дээд цэгтээ тулж, газрын тосны гарц 2009 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн. Гэвч албаны эх сурвалжийн таамаглалаар, шинэ нөөц илрүүлж хөгжүүлэхгүй бол 2030 оноос хойш олборлолт огцом буурах төлөвтэй байна.

"Өнөөгийн геополитик, аюулгүй байдлын орчин болон нөөцийн нөхцөл байдлыг харвал Баренцын тэнгис дэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь Норвеги болон Европын аль алиных нь ашиг сонирхолд нийцнэ" гэж Осланд мэдэгдсэн байна.

ЕХ одоогоор байгаль орчны шалтгаанаар Арктикт шинээр өрөмдлөг хийхийг хориглох байр суурьтай байгаа ч эрчим хүчний аюулгүй байдлын улмаас энэ бодлогоо эргэн харахаар хэлэлцэж байна.

Норвегийн хамгийн том газрын тосны компани болох "Equinor"-ын гүйцэтгэх захирал Андерс Опедал хэлэхдээ, Баренцын тэнгисийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийг (LNG) ЕХ авахаас татгалзсан ч дэлхийн хаана ч нийлүүлэх боломжтой гэв. "Үүнээс болж хохирох цорын ганц зүйл бол Европын аюулгүй байдал. Бидэнд уян хатан боломж бий" гэж тэрбээр нэмж хэлжээ.

Норвеги улс газрын тос, хийн олборлолт болон экспортоо 2035 он хүртэл одоогийн түвшинд барихыг зорьж байгаа бөгөөд үүнд Баренцын тэнгис гол үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

ЕХ-ны албаны хүмүүстэй хийсэн хэлэлцээрийн үеэр Норвегийн тал Баренцын тэнгисийн олборлолт явуулж буй хэсгүүд Хойд тэнгис шиг мөсгүй тул тос асгарах болон байгаль орчны бусад эрсдэл багатай гэж тайлбарлаж байна. Мөн энэ нь Оростой хиллэдэг хойд бүс нутгийн ажлын байр, суурьшлыг хадгалахад тустай гэж үзэж байгаа юм.

Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн (IEA) гүйцэтгэх захирал Фатих Бирол мөн ЕХ-нд хандан Арктикийн газрын тос, хийн бүтээн байгуулалтыг эсэргүүцэх байр сууриа эргэж харахыг уриалж, ирээдүйн эрчим хүчний аюулгүй байдалд эдгээр нөөц шаардлагатайг сануулжээ. Харин шүүмжлэгчид Арктикийн шинэ төслүүдийг ашиглалтад оруулахад олон жил шаардагдах тул Европын ойрын хугацааны хямралыг шийдэж чадахгүй гэж үзэж байна.

Норвеги улс усан цахилгаан станцуудынхаа сүлжээгээр жил бүр илүүдэл сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, түүнийгээ хилийн чанад дахь кабелиар дамжуулан Европ руу экспортолдог.

Өмнө нь тус улс өөрийгөө Европын "ногоон батарей" гэж нэрлэдэг байсан ч сайд Осланд энэ санааг хуучирсан бөгөөд Норвеги дангаараа Европын эрчим хүчний зах зээлийг тэнцвэржүүлж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. "Энэ бол буруу тооцоолол байсан" гэж тэр хэлжээ.

Энэхүү үзэл баримтлал нь Их Британи, Герман руу шинэ цахилгаан дамжуулах шугам барихад хүргэсэн ч Европын цахилгааны үнэ өссөн нь Норвегийн дотоодод эсэргүүцэл дагуулж эхэлсэн юм. Европын эрчим хүчний системтэй хэт гүнзгий нэгдсэн нь Норвегийг үнийн хэлбэлзэлд илүү өртөмтгий болгожээ.

Осланд Норвеги улс дахин шинэ дамжуулах шугам барихгүй, харин Европтой эрчим хүчний салбарт тууштай хамтран ажиллахаа мэдэгдэв. Тэрбээр Европын орнуудад хандан нүүрсний болон цөмийн станцуудыг хааж, хийн цахилгаан станцын хөрөнгө оруулалт дутагдсанаас суларсан дотоодын эрчим хүчний хангамжаа бэхжүүлэхийг уриалсан байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000