USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Хятад улсын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн оноос өссөн байна.
Эдийн засаг

Хятад улсын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн оноос өссөн байна.

Хятад улсын 7-р сарын төмрийн хүдрийн импорт өмнөх сараас 4%-иар буурсан байна.

Хятад улсын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн оноос өссөн байна.

Ц. Уранчимэг

2026 оны наймдугаар сарын 24

Хуваалцах:

Учир нь гангийн үйлдвэрлэлийн ашиг хумигдаж буйн улмаас зарим дотоодын гангийн үйлдвэрүүд тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийж эхэлсэн нь ган хайлуулах үндсэн түүхий эдийн эрэлтийг бууруулсан байна.

Хятад улс 7-р сард 108.09 сая тонн төмрийн хүдэр импортолсоныг тус улсын Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн Баасан гарагт танилцуулсан байна.

Энэ нь 6-р сарын 112.69 сая тонноос буурсан үзүүлэлт боловч 2025 оны мөн үеийн 104.62 сая тонноос 3.3%-иар өссөн дүн бөгөөд энэ жил дараалсан тав дахь сардаа 100 сая тонноос дээш түвшинд хадгалагдаж байна.

"Mysteel" зөвлөх компанийн мэдээллээр, 7-р сард шингэн ширэмний үйлдвэрлэл сарын дүнгээр 1%-иар буурсан нь өнгөрсөн сард төмрийн хүдрийн эрэлт хумигдсаныг илтгэж байгаа юм.

"Steelhome" зөвлөх компанийн шинжээчдийн зүгээс энэ оны 6-р сард улирлын зорилтоо биелүүлэхийн тулд дэлхийн хэмжээнд төмрийн хүдрийн тээвэрлэлт огцом өссөн бол, өнгөрсөн сард буурсан нь Хятадын импорт багасахад нөлөөлсөн гэв.

"Mysteel"-ийн мэдээллээс үзвэл, 6-р сарын сүүлчээр гангийн үйлдвэрүүдийн тал орчим хувь нь ашигтай ажиллаж байсан бол 7-р сарын сүүлч гэхэд гуравны нэг орчим нь л ашигтай ажилласан байна.

Мэдээллээс харахад, 2026 оны эхний долоон сард Хятадын төмрийн хүдрийн импорт нийт 736.84 сая тоннд хүрсэн нь жилийн өмнөхөөс 5.9%-иар өссөн үзүүлэлт юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын төмрийн хүдрийн импорт 2026 онд дараалсан гурав дахь жилдээ өсөх төлөвтэй байна. 

Дотоодын нийлүүлэлт хумигдаж, гадаад зах зээлийн худалдан авалт суларснаар Хятадын 7-р сарын гангийн экспорт өмнөх сараас 1.9%-иар буурч, 10.12 сая тонн болжээ. Гэсэн ч 7-р сарын үзүүлэлт гангийн экспортын үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 3%-иар өссөн дүн юм.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000