USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
“Bunker Hill Mining” 163 сая ам.долларын хэлцлээрт Silver47 Exploration-ийг нэгтгэнэ.
Аж үйлдвэр

“Bunker Hill Mining” 163 сая ам.долларын хэлцлээрт Silver47 Exploration-ийг нэгтгэнэ.

АНУ-ын мөнгө болон стратегийн чухал ашигт малтмалын салбарт байр сууриа өргөжүүлэх зорилгоор Bunker Hill Mining компани Silver47 Exploration-ийг ойролцоогоор 163 сая ам.долларын бүх хувьцааны хэлцлээр худалдан авахаар тохиролцжээ.

“Bunker Hill Mining” 163 сая ам.долларын хэлцлээрт Silver47 Exploration-ийг нэгтгэнэ.

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 24

Хуваалцах:

Хэлцлийн хүрээнд Silver47-ийн хувьцаа эзэмшигчид эзэмшиж буй нэг хувьцаа тутамд Bunker Hill-ийн 0.1724 ширхэг хувьцаа авах юм. Энэхүү санал нь Silver47-ийн өмнөх өдрийн хаалтын ханшаас 38%-ийн, сүүлийн 20 өдрийн жигнэсэн дундаж үнээс 30%-ийн премиум санал болгож байна.

Хэлцэл дууссаны дараа хоёр компани Bunker Hill Silver нэрийн дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд Bunker Hill-ийн одоогийн хувьцаа эзэмшигчид шинэ компанийн 57%, Silver47-ийн хувьцаа эзэмшигчид 43%-ийг эзэмшихээр болжээ.


Энэхүү хэлцлээр Bunker Hill-ийн Айдахо мужийн Silver Valley дахь уурхай болон Silver47-ийн Аляска, Невада, Нью-Мексико дахь хайгуул, хөгжүүлэлтийн төслүүд нэг компанийн дор нэгдэх юм.

Bunker Hill нь Айдахо дахь төслөөсөө 2026 оны дөрөвдүгээр улиралд арилжааны олборлолт эхлүүлэхээр зорьж байгаа бол Silver47-ийн хувьцааны ханш он гарснаас хойш ойролцоогоор 36%-иар буурсан байна.

Bunker Hill-ийн Гүйцэтгэх захирал Ричард Уильямс энэхүү хэлцлийг АНУ-ын дотоодын уул уурхайн үйлдвэрлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн “Made in America” стратегийн нэгдэл хэмээн тодорхойлжээ.


Худалдан авалтын зэрэгцээ Bunker Hill үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд зориулж нийт 11 сая ам.долларын нэмэлт санхүүжилт татсан байна.

Үүний 10 сая ам.доллар нь Ocean Partners UK-ээс олгох баяжмалын урьдчилгаа төлбөрийн санхүүжилт бол үлдсэн 1 сая ам.доллар нь Teck Resources-тэй байгуулсан standby санхүүжилтийн шугамаас татсан хөрөнгө юм.

Компаниуд хэлцлийг 2026 оны арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд нэгдсэн компани Toronto Stock Exchange-д бүртгэлтэй хэвээр байх аж.

Ингэснээр Bunker Hill Silver нь Айдахо дахь олборлолтын төсөл болон АНУ-ын хэд хэдэн муж дахь хайгуулын активыг нэгтгэсэн, дотоодын мөнгө болон стратегийн чухал ашигт малтмалын зах зээлд чиглэсэн томоохон платформ болох юм.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин