"Hertha" нь дотоодын түүхий эдийг ашиглан энэхүү техникийн нөхцөлийг хангасан АНУ-ын анхны компани болж байна_ Энэхүү түүхэн амжилт нь батлан хамгаалахын салбарын үйлдвэрлэгчдэд Хятад гаралтай соронз болон чухал материалаас хамааралтай байдлаа бууруулах 2027 оны 1 дүгээр сарын 1-ний эцсийн хугацаа тулж буй цаг үетэй давхцаж байна.
Өндөр чанартай цэвэршүүлсэн төмөр нь газрын ховрын соронзны салшгүй орц бөгөөд цахилгаан автомашины мотор, салхин турбин, батлан хамгаалах систем зэрэгт ашиглагддаг бөгөөд соронз үйлдвэрлэгчдийн хувьд металлын цэвэршүүлэлт маш чухал юм. Өөрөөр хэлбэл, өчүүхэн төдий хольц байхад л соронзны хүч, бат бөх чанарыг бууруулж, гүйцэтгэлд нөлөөлдөг байна.
Өндөр чанартай цэвэршүүлсэн төмрийг гаргаж авахад ихэвчлэн олон тооны боловсруулалтын шат дамжлага бүхий электролизийн аргаар цэвэршүүлэх процесс шаардагддаг.
Харин "Hertha" компани өөрсдийн өвөрмөц пирометаллургийн процессоор дамжуулан хамгийн бага боловсруулалттайгаар ижил техникийн нөхцөлийг хангаж, хүчилтөрөгч, нүүрстөрөгч, азот, фосфор, хүхэр болон үлдэгдэл металлын хольцыг нэг шатлалт шат дамжлагаар зэрэг хянах замыг боловсруулж чадсан байна.
Тус компани одоо чанар болон процессын аль алиных нь хувьд соронз үйлдвэрлэгчдийг өртөг багатай, дотоодод цэвэршүүлсэн өндөр чанартай төмрөөр хангахад бэлэн болсон бөгөөд энэ жилийн сүүлээр шаваа тавих "Chalyx" үйлдвэрээс ажлаа эхлэх юм байна.



