2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
Зэсийн үнэ бүх цаг үеийн дээд түвшинд ойртож байна.
Эдийн засаг

Зэсийн үнэ бүх цаг үеийн дээд түвшинд ойртож байна.

Зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногийн эцэст 5 хувиар өсөж, сүүлийн 10 долоо хоногийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Зэсийн үнэ бүх цаг үеийн дээд түвшинд ойртож байна.

Б.Мөнхбат

2026 оны дөрөвдүгээр сарын 20

Хуваалцах:

Зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногийн эцэст 5 хувиар өсөж, сүүлийн 10 долоо хоногийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 5 дугаар сард нийлүүлэх фьючерс үнэ нэг фунт нь 6.11 ам.долларт (тонн нь 13,480 ам.доллар) хүрсэн нь өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр буюу Ираны мөргөлдөөнөөс өмнөхөн тогтоосон бүх цаг үеийн дээд хаалтын үнэд дөхөж очлоо.

"Earth-i" компанийн "SAVANT Global Copper Smelting Index"-д дурдсанаар, гуравдугаар сард дэлхийн нийт хайлуулах хүчин чадлын 11.7% нь зогсолттой байсан нь нэгдүгээр сарын үзүүлэлтээс (14.3%) буурсан үзүүлэлт юм. 

Үйл ажиллагааны идэвхжил голчлон Хятад улсад төвлөрч байгаа бөгөөд тус улсын зогсолттой байгаа хүчин чадлын индекс 1.1 нэгжээр буурч 3.9% болжээ. Хятадын хайлуулах хүчин чадал үргэлжлэн тэлсээр байгаа бөгөөд идэвхтэй үйлдвэрлэлийн хэмжээ нь бүх цаг үеийн дээд түвшинд буюу 10.73 сая тоннд хүрснийг "Earth-i" мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 775,000 тонноор, сүүлийн 3 жилийн дунджаас 1.49 сая тонноор өссөн үзүүлэлт юм.

Энэхүү идэвхжил нь сүүлийн долоо хоногуудад эцсийн хэрэглэгчдийн эрэлт сэргэснийг илтгэж байна. Нэгдүгээр сард үнэ хэт өндөр байснаас шалтгаалан худалдан авагчид түр "хойш сууж" байсан бол одоо эрэлт эргэн нэмэгджээ.

Бусад бүс нутгуудын хувьд, Иранд жилд 400,000 тонн зэс боловсруулах хүчин чадалтай хоёр үйлдвэр төлөвлөгөөт бусаар зогссон байна. Мөн Австралийн Квинсланд дахь "Mount Isa" үйлдвэрийн (300,000 тонн) зогсолт үргэлжилж байгаа нь Ази, Далайн бүсийн идэвхгүй байдлыг 18.7% гэсэн өндөр түвшинд хадгалж байна.

Европт үйлдвэрлэлийн идэвхгүй байдал 2.1%-иар өссөн ч нийт 6.2%-тай байгаа нь дэлхийн хамгийн бага үзүүлэлттэй бүс хэвээр байгааг харууллаа. Харин Хойд Америкт энэ үзүүлэлт 32.3%-д хүрч, Өмнөд Америкийг (27.4%) давсан байна.

Хүхрийн хүчлийн үнэ нэмэгдсэн нь Хятадын үйлдвэрүүд зэсийн баяжмал худалдан авах сонирхлыг өдөөжээ. Хятадын FOB үнэ дөрөвдүгээр сард тонн нь 210 ам.доллар болсон нь нэгдүгээр сараас хойш 74%-иар өссөн үзүүлэлт юм.

Хэдийгээр энэ нь богино хугацааны ашиг олох боломж олгож байгаа ч баяжмал хайлуулах, цэвэршүүлэх төлбөр буюу TC/RC-д (Treatment and Refining Charges) ихээхэн дарамт учруулж байна. Спот зах зээл дээр TC/RC тонн тутамд –78.50 ам.доллар (фунт тутамд –7.85 цент) болж унасан нь 2024 оны нэгдүгээр сард +50 ам.доллар байсантай харьцуулахад огцом уналт юм.

Индонезийн "Batu Hijau" уурхайн экспортын зөвшөөрөл дөрөвдүгээр сарын сүүлээр дуусгавар болох гэж байгаа нь нийлүүлэлтийн дарамтыг хэвээр хадгалах төлөвтэй байна. Түүнчлэн Конго улсын "Kamoa-Kakula" хайлуулах үйлдвэр 2025 оны сүүлээс анод зэс үйлдвэрлэж эхлэх нь баяжмалын экспортыг цаашид бууруулах хүчин зүйл болно.

Жилийн гэрээт TC/RC төлбөр ч мөн түүхэн доод түвшиндээ хүрч, "Antofagasta" болон Хятадын хайлуулах үйлдвэрүүдийн хооронд байгуулсан 2026 оны гэрээний үнэ 0 ам.доллараар тогтоогдсон байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000