Үүнд тус улсын уул уурхайн гол салбар болох зэсийн үйлдвэрлэл буурсан нь голлон нөлөөлжээ.
Тус улсын эдийн засаг тайлант хугацаанд өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар агшсан болохыг тус улсын Төв банкны мэдээлэлд дурджээ.
Энэ нь нэгдүгээр улирлын жилийн дүнгээр 0.3 хувиар агшсан нөхцөл байдлаас ялимгүй сайжирсан дүр зураг боловч эдийн засагчдын таамаглаж байсан 0.1 хувийн өсөлтийн хүлээлтэд хүрч чадаагүй байна.
Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч тус улсын эдийн засгийн идэвхжилд зэсийн гарцын бууралт нөлөөлж, үүнтэй холбоотойгоор уул уурхайн салбар нь 6.4 хувиар буурчээ.
Тус улсын томоохон ордууд дахь хүдрийн агуулга буурсан болон засвар үйлчилгээний ажлууд хийгдсэн нь үйлдвэрлэлийг бууруулж, зэсийн уул уурхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэж Төв банк тайландаа дэлгэрэнгүй дурдсан байна.
Чилийн Төв банк ирэх 9 дүгээр сард болох хурлаараа бодлогын хүүгээ 4.5 хувьд хэвээр үлдээж, инфляцийн сааралт болон эдийн засгийн тогтворгүй байдлыг тэнцвэржүүлэх үүднээс ирэх 24 сарын хугацаанд энэ түвшинд барих төлөвтэй байна.



