USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
"McEwen Copper" компани 4 тэрбум ам.долларын санхүүжилт хайж "Rio Tinto"-той хэлэлцээ хийж байна.
Аж үйлдвэр

"McEwen Copper" компани 4 тэрбум ам.долларын санхүүжилт хайж "Rio Tinto"-той хэлэлцээ хийж байна.

"McEwen Copper" компани Аргентинд уурхай барихад шаардлагатай 4 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор "Rio Tinto Group" болон бусад боломжит хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж байна.

"McEwen Copper" компани 4 тэрбум ам.долларын санхүүжилт хайж "Rio Tinto"-той хэлэлцээ хийж байна.

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 19

Хуваалцах:

Сан Хуан мужид "Los Azules" төслийг эзэмшдэг "McEwen Copper Inc." компани нь одоо байгаа хувьцаа эзэмшигчдээсээ ойролцоогоор 600 сая ам.долларын санхүүжилт (equity) босгох хувилбарын хүрээнд "Rio" компанитай хэлэлцээ хийж байгаа тухай тус компанийн захирал Michael Meding ярилцлагадаа дурджээ. Хөрөнгө татах хэлэлцээг Rio-той төдийгүй бусад талуудтай ч хийж байна гэж Мединг хэлсэн байна.

"McEwen Copper" компани Аргентины хамгийн том, ашиглалтад ороогүй байгаа зэсийн ордуудын нэгийг 2030 он гэхэд ашиглалтад оруулахаар зорьж буй бөгөөд тус компанийн ТУЗ-ийн дарга Роб Мэкэвэн ирэх дөрөвдүгээр улиралд багтаан олон нийтэд хувьцаагаа санал болгох (IPO) бэлтгэлийг хангаж байна. Зорилго нь ойролцоогоор 300 сая ам.доллар босгох бөгөөд хугацаа нь зах зээлийн нөхцөл байдлаас хамаарна гэж Мэкэвэн мөнхүү ярилцлагадаа дурдаад, IPO хийхэд зөвлөх боломжтой компаниудын жагсаалтыг нарийвчлан гаргасан гэж нэмж хэлэв.

Санхүүжилтийн үлдсэн хэсгийг өрийн хэрэгслээр буюу экспортын зээлийн агентлагууд, төслийн уламжлалт зээлдүүлэгчид болон мезанин зээлээр (mezzanine loans) бүрдүүлэх аж. Тус компани өнгөрсөн жил Олон улсын санхүүгийн корпорацитай (IFC) гэрээ байгуулсан байна.

Аргентин улсын хувьд зэсийн салбар нь олон арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авчирч, урт хугацаанд хөрөнгө татах гэж хичээж буй эдийн засагт нь экспортын орлогын томоохон шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх боломжтой юм.

Илүү том түншийг татан оролцуулахад анхаарах нэг хүчин зүйл бол төслийн хөгжүүлэлтийн хуваарийг хэвээр хадгалах явдал юм. Уг төсөл нь эхний таван жилдээ жилд дунджаар 205,000 тонн орчим зэсийн катод үйлдвэрлэхээр төлөвлөгджээ.

"Rio" компани 600 сая ам.долларын санхүүжилтийг бүрэн гаргасан ч 2 тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдэж буй тус компанид цөөнхийн хөрөнгө оруулагч хэвээр үлдэх юм байна. Үндсэн хувьцааг 46 хувийн эзэмшилтэй "McEwen Inc." эзэмшдэг бол Роб Мэкэвэн өөрөө 13 хувийг эзэмшдэг байна. Харин автомашин үйлдвэрлэгч "Stellantis NV" компани 18 хувийн хувьцааг эзэмшдэг ажээ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин