Ерөнхийлөгч Прабово Субианто өнгөрсөн баасан гарагт 2027 оны төсвийн төслийг танилцуулах үеэрээ энэхүү төлөвлөгөөг зарласан бөгөөд Индонези улс өөрийн гол түүхий эдүүдэд зориулж дотоодын жишиг үнийг бий болгох зорилготой байгааг онцолсон юм.
Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай тус улс нь далдуу модны тос, эрчим хүчний нүүрс болон никелийн бүтээгдэхүүний дэлхийн хамгийн том экспортлогч бөгөөд кофе, боксит, тугалга, зэс зэрэг түүхий эдийн томоохон нийлүүлэгч юм.
Засгийн газар одоогоор уг төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх, үүнд биржээр арилжаалагдах түүхий эдийн нэр төрлийг тогтоох зэрэг нарийвчилсан детал дээр ажиллаж байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Прасетьо Хади Даваа гарагт Индонезийн Тусгаар тогтнолын баярын арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд мэдээлэв.
Уг бирж нь гол үйлдвэрлэлийн төвүүдийн бодит гарцын түвшнийг тусгасан, илүү ил тод үнэ хайж буй худалдан авагч болон худалдагч нарт үнийн баримжаа авах өөр нэгэн жишиг эх сурвалж болж чадна гэж тус холбоо үзэж байна.
"Гэхдээ энэхүү биржийн амжилт нь функцуудыг хэр хурдан нэвтрүүлснээр биш, харин мэдээллийн үнэн зөв байдал, засаглалын тодорхой байдал болон эхний өдрөөсөө л үндэсний олборлогчдоо хэрхэн татан оролцуулснаар тодорхойлогдоно гэдгийг бид онцолж байна" гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Мэйди Катрин Лэнгки хэлэв.
Индонези улсад одоогийн байдлаар далдуу модны тос, тугалга зэрэг зарим түүхий эдийн биржүүд ажиллаж байгаа юм. Тугалганы экспортыг заавал дотоодын биржээр дамжуулах шаардлагатай байдаг бол одоо байгаа далдуу модны тосны биржийн арилжаа өнөөдрийг хүртэл харьцангуй хязгаарлагдмал түвшинд байсаар иржээ.



