USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
"Харанга ресурсес" компани Калифорни дахь алтны төслөө өргөжүүлэхийн тулд газар болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авлаа.
Уул уурхай

"Харанга ресурсес" компани Калифорни дахь алтны төслөө өргөжүүлэхийн тулд газар болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авлаа.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Haranga Resources" компани Калифорнид төвтэй үл хөдлөх хөрөнгийн "Land Club Sutter Creek" компанитай худалдах, худалдан авах гэрээ байгууллаа. Уг гэрээний дагуу "Lincoln" төсөлтэй залгаа орших, нийт 60 акр буюу 24.3 гектар талбай бүхий хоёр зэргэлдээ газрын ашиглах эрх болон ашигт малтмалын хайгуул, олборлолтын бүх эрхийг шилжүүлэн авч байгаа юм байна.

"Харанга ресурсес" компани Калифорни дахь алтны төслөө өргөжүүлэхийн тулд газар болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авлаа.

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 18

Хуваалцах:

Тус компани 2009-2010 онд анх Австралид үүсгэн байгуулагдаж, бирж дээр гарахдаа Монголын уул уурхайн салбарт, тэр дундаа Сэлэнгийн аймгийн төмрийн хүдрийн ордод суурилсан компани гэдгээрээ хөрөнгө оруулагчдаас мөнгө босгож байсан юм. Тиймээс өөрийн үйл ажиллагаа явуулах гол нутаг болох Монгол улсын соёл, хэлийг бэлгэдэж, монгол нэр сонгосон түүхтэй.

"Haranga" компанийн 100 хувийн эзэмшлийн "Lincoln" алтны төсөл болон шинээр худалдаж авсан газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд нь бүгд Калифорнийн "Mother Lode" бүс нутагт байрладаг.

1.55 сая ам.долларын өртөгтэй энэхүү худалдан авалт нь сүүлийн хорь орчим жилийн хугацаанд "Lincoln" алтны төслийн газар нутгийг өргөтгөсөн анхны тохиолдол болж байна.

"Haranga" компани "Mother Lode" бүс дэх эзэмшил талбайгаа нэмэгдүүлж, нэгтгэж байгаа бөгөөд тус бүс нутаг нь өндөр агуулгатай алт, цаашид нэмэлт хайгуулаар илрүүлэх боломжтой нөөцтэй болон бэлэн байгаа дэд бүтцээрээ онцлогтой.

"Lincoln" төсөл нь 400,000 унцын ашигт малтмалын нөөцтэй, түүхэндээ 3 сая гаруй унц алт олборлож байсан бүс нутагт хайгуулын өндөр нөөц бололцоотой тул алтны салбарт маш ирээдүйтэй төсөл ажээ.

Эдгээр газрыг худалдаж авснаар "Lincoln-Comet" орчмын бүсэд хайгуулын өрөмдлөг, бүтээн байгуулалт, олборлолтыг улам сайжруулахын зэрэгцээ одоо байгаа уурхайн налуу амыг "Medean", "South Spring Hill", "Keystone" ордууд руу сунгах уян хатан нөхцөлийг бүрдүүлж байгаа юм байна.

Дээрх ордууд нь түүхэндээ нийт 1 сая орчим унц алт олборлож байсан түүхтэй бөгөөд өдгөө "Haranga" компанийн ашигт малтмалын нөөцийн бүртгэл болон одоогийн хайгуулын зорилтот талбайн гол цөм нь болж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000