USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Солонгосын Экспорт-Импортын банк "Glencore"-д 1 тэрбум долларын зээл олгож, улсынхаа зэсийн нийлүүлэлтийг дэмжинэ.
Эдийн засаг

Солонгосын Экспорт-Импортын банк "Glencore"-д 1 тэрбум долларын зээл олгож, улсынхаа зэсийн нийлүүлэлтийг дэмжинэ.

Өмнөд Солонгосын Korea Eximbank тус улсад хиймэл оюуны огцом өсөлтөд шаардлагатай түүхий эдийг баталгаажуулах зорилгоор түүхий эдийн салбарын томоохон компани болох "Glencore"-д Өмнөд Солонгосын компаниудад зэс нийлүүлэх нөхцөлтэйгөөр 1 тэрбум ам.долларын зээл олгохоор болжээ.

Солонгосын Экспорт-Импортын банк "Glencore"-д 1 тэрбум долларын зээл олгож, улсынхаа зэсийн нийлүүлэлтийг дэмжинэ.

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 18

Хуваалцах:

Уг зээлийг Швейцарьт төвтэй "Glencore" компанийн 100 хувийн эзэмшлийн охин компани болох "Glencore International AG"-д олгох бөгөөд зээлийн хөрөнгийг үндсэн эргэлтийн хөрөнгөнд зарцуулна гэж Өмнөд Солонгосын төрийн өмчит тус банк Даваа гарагт мэдэгдлээ. Мөн тус банкнаас "Glencore" компани зээлийн хугацаанд Солонгосын компаниудад зэс нийлүүлэхээр тохиролцсон гэж мэдэгдсэн боловч нарийн ширийн зүйлийг дурдаагүй байна.

Өмнөд Солонгос улс нь эрчим хүчний сүлжээ, дата төв болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжид ашиглагддаг үйлдвэрлэлийн үндсэн материал болох зэсийн импортоос бүрэн хамааралтай байдаг. Хиймэл оюуны дата төвүүдийн огцом өсөлт болон цахилгаан эрчим хүчний хэрэгцээ нэмэгдсэн нь зэсийн эрэлтийг идэвхжүүлсэн бөгөөд үүний улмаас зэсийн үнэ энэ онд даруй 15 орчим хувиар өсч, түүхэн дээд хэмжээндээ дөхөөд байгаа юм.

Энэхүү санхүүжилт болон дэлхийн түүхий эдийн зах зээлд өвөрмөц байр суурь эзэлсэн компанитай тогтоосон түншлэлийн үр дүнд бид Солонгосын дэвшилтэт үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээнд шаардлагатай гол материалын тогтвортой нийлүүлэлтийг хангаж чадна гэж Экспорт-Импортын банкны албаны эх сурвалж мэдэгдэлдээ дурдаад, энэхүү алхмыг эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс хийсэн "урьдчилан сэргийлэх" арга хэмжээ хэмээн тодорхойлжээ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000