USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
OceanaGold компани Австралийн Ausgold-ийг 553 сая ам.доллараар худалдан авч, Австрали улс руу үйл ажиллагаагаа өргөжүүллээ
Уул уурхай

OceanaGold компани Австралийн Ausgold-ийг 553 сая ам.доллараар худалдан авч, Австрали улс руу үйл ажиллагаагаа өргөжүүллээ

Канадын алт, зэс олборлогч OceanaGold (TSX, NYSE: OGC) компани Австралийн Ausgold (ASX: AUC)-ийг 776 сая австрали доллар буюу ойролцоогоор 553 сая ам.доллароор худалдан авахаар тохиролцлоо. Ингэснээр OceanaGold Австралийн зах зээлд анхны хөрөнгө оруулалтаа хийж, Баруун Австрали дахь Katanning алтны төсөл-ийг өөрийн эзэмшилд авах юм.

OceanaGold компани Австралийн Ausgold-ийг 553 сая ам.доллараар худалдан авч, Австрали улс руу үйл ажиллагаагаа өргөжүүллээ

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 18

Хуваалцах:

Уг санал нь Ausgold компанийн хувьцааг баасан гарагийн хаалтын үнээс 27.7 хувийн нэмэгдэлтэйгээр буюу нэгж хувьцааг 1.36 австрали доллараар үнэлж байна. Хувьцаа эзэмшигчид эзэмшиж буй Ausgold-ийн нэгж хувьцаа тутамд OceanaGold-ийн 0.03365 энгийн хувьцаа авах бөгөөд мөнгөн төлбөрийг сонгох боломжтой аж.

Хэлцэл амжилттай хаагдсаны дараа Ausgold-ийн хувьцаа эзэмшигчид OceanaGold-ийн нийт хувьцааны ойролцоогоор 6-8 хувийг эзэмших төлөвтэй байна.

OceanaGold компанийн гүйцэтгэх захирал Жерард Бонд хэлэхдээ:

“Энэ нь манай компанийн Австралид хийж буй анхны худалдан авалт бөгөөд OceanaGold болон Ausgold-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн төлөө Katanning төслийн хөгжүүлэлтийг илүү оновчтой болгохын зэрэгцээ Ausgold-ийн багийн хийсэн гайхалтай ажлыг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бид баяртай байна” гэжээ.

Энэхүү хэлцэл нь АНУ, Шинэ Зеланд, Филиппин дэх одоогийн уурхайнуудаас гадна олон улсын өсөлтийн боломжийг эрэлхийлж буй OceanaGold-ийн хөгжүүлэлтийн төслүүдийн багцад шинэ хөрөнгө нэмэх юм.

Ausgold-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчдэд уг хэлцлийг дэмжихийг санал нэгтэйгээр зөвлөжээ. Мөн тус компанийн 7.7 хувийг эзэмшдэг томоохон хувьцаа эзэмшигч Dundee (TSX: DC.A) хэлцлийг дэмжиж санал өгөхөө баталсан байна.

Хэлцэл нь хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл болон бусад ердийн нөхцөлүүдийг хангасны дараа арванхоёрдугаар сард албан ёсоор хаагдахаар төлөвлөгдөж байна.

Katanning төсөл нь Баруун Австралийн Перт хотоос зүүн өмнө зүгт ойролцоогоор 257 км-ийн зайд байрладаг. Тус бүс нутаг нь уул уурхайн дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн бөгөөд мэргэшсэн ажиллах хүчний нөөцтэй бүсэд тооцогддог.

Ausgold нь төлөвлөж буй уурхайн талбайг хамарсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг бөгөөд төслийг зөвшөөрөл авах шатанд хүргэжээ.

Jefferies банкны шинжээчдийн үзэж байгаагаар уг хэлцлийн үнэ харьцангуй өндөр боловч Katanning төсөл нь OceanaGold-ийн үйлдвэрлэлийн өсөлтөд үүсч болзошгүй завсрыг нөхөхөд чухал ач холбогдолтой байж болох юм. Тодруулбал, Шинэ Зеланд дахь Waihi North төсөл 2033 оноос үйлдвэрлэлд бодитой хувь нэмэр оруулж эхлэхээс өмнө Katanning төсөл үйлдвэрлэлийн хэмжээг дэмжих боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Jefferies-ийн тооцоолсноор Katanning уурхай 2029 онд олборлолтоо эхлүүлж, OceanaGold-ийн жилийн алтны үйлдвэрлэлийг 500,000 унциас дээш түвшинд хадгалахад хувь нэмэр оруулах боломжтой.

2025 оны арванхоёрдугаар сард танилцуулсан тодорхой ТЭЗҮ-ээр Katanning төсөл нь 1.25 сая унц алтны нөөцөд тулгуурлан, 10 гаруй жилийн уурхайн ашиглалтын хугацаанд жилд 100,000 гаруй унци алт үйлдвэрлэхээр тооцоологджээ.

Төслийг олборлолтын шатанд хүргэхийн өмнө ойролцоогоор 355 сая австрали долларын анхны хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

OceanaGold компани 2027 он хүртэл нэмэлт өрөмдлөгийн ажлыг үргэлжлүүлж, 2028 онд шинэчилсэн техникийн тайлан гаргахаар төлөвлөжээ. Үүний дараа төслийг хөгжүүлж, 2029 оноос анхны алтыг үйлдвэрлэх зорилт тавьж байна.

Шинжээчдийн анхаарал хандуулж буй гол асуудал нь OceanaGold төслийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлж чадах эсэх, бүтээн байгуулалтын зардлыг оновчтой байлгах болон хөгжүүлэлтийн үеийн эрсдэлийг хэрхэн бууруулах явдал юм.

OceanaGold нь одоо хэрэгжүүлж буй төслүүдийнхээ хүрээнд өсөлтөө үргэлжлүүлэхийн зэрэгцээ бусад үйлдвэрлэгч болон хөгжүүлэлтийн шатанд байгаа уурхайн төслүүдийг худалдан авах боломжийг судалж байна.

Гүйцэтгэх захирал Жерард Бонд өмнө нь OceanaGold-д одоо эзэмшиж буй хөрөнгүүдээ өргөжүүлэх боломж их байгаа боловч салбарын бусад компаниудын нэгэн адил гаднын шинэ хөрөнгө оруулалтын боломжуудыг мөн идэвхтэй судалж байгааг мэдэгдэж байсан.

Компанийн ойрын хугацаанд хэрэгжүүлэх томоохон өсөлтийн төслүүдийн нэг нь АНУ-ын Өмнөд Каролина дахь Haile уурхайн шинэ далд уурхай юм. Уг төсөл бүрэн хүчин чадлаараа ажилласнаар OceanaGold-ийн алтны нийт үйлдвэрлэлийн ойролцоогоор 45 хувийг дангаараа бүрдүүлэх боломжтой гэж компани тооцож байна.

Үүний зэрэгцээ Шинэ Зеланд дахь Waihi North далд уурхайн төслийг хөгжүүлж байгаа юм.

Ausgold-ийг худалдан авах хэлцэл нь алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, уул уурхайн компаниудын мөнгөн урсгал болон худалдан авах чадвар нэмэгдэж буй үед хийгдэж байна. Алтны үнэ сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй өсөж, наймдугаар сарын 17-ны байдлаар нэг унци нь ойролцоогоор 4,399 ам.долларт хүрээд байна.

OceanaGold мөн хөрвөх чадвараа нэмэгдүүлэх, институцийн хөрөнгө оруулагчдын хүрээгээ өргөжүүлэх зорилгоор зургаадугаар сард Нью-Йоркийн хөрөнгийн биржид (NYSE) хувьцаагаа арилжаалж эхэлсэн.

Ийнхүү OceanaGold-ийн хувьд Ausgold-ийг худалдан авах шийдвэр нь Австралийн алтны зах зээлд анхны томоохон алхам болохын зэрэгцээ компанийн урт хугацааны үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих шинэ стратегийн хөрөнгө оруулалт болж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

"Харанга ресурсес" компани Калифорни дахь алтны төслөө өргөжүүлэхийн тулд газар болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авлаа.
Уул уурхай

"Харанга ресурсес" компани Калифорни дахь алтны төслөө өргөжүүлэхийн тулд газар болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авлаа.

Тус компани 2009-2010 онд анх Австралид үүсгэн байгуулагдаж, бирж дээр гарахдаа Монголын уул уурхайн салбарт, тэр дундаа Сэлэнгийн аймгийн төмрийн хүд

Уул уурхай2 мин
NexGen 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй ураны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, дэлхийн тэргүүлэх уурхайнуудтай өрсөлдөхөөр зорьж байна
Уул уурхай

NexGen 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй ураны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, дэлхийн тэргүүлэх уурхайнуудтай өрсөлдөхөөр зорьж байна

Газар доорх уурхай болон баяжуулах үйлдвэрийг барьж байгуулахад ойролцоогоор дөрвөн жил шаардагдах бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 30 са

Уул уурхай2 мин
Уул уурхайн компаниудын зах зээлийн үнэлгээ хоёр долоо хоногт 206 тэрбум ам.доллараар өсөв
Уул уурхай

Уул уурхайн компаниудын зах зээлийн үнэлгээ хоёр долоо хоногт 206 тэрбум ам.доллараар өсөв

Өөрөөр хэлбэл, долоон арилжааны өдөрт салбарын нийт үнэлгээ 206 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Энэ нь металлын үнийн өсөлтөөр бий болсон гурван

Уул уурхай5 мин