USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
Цахилгаан станцад шатаасан нүүрсний үнс ирээдүйд үүсмэл орд болох уу?
Аж үйлдвэр

Цахилгаан станцад шатаасан нүүрсний үнс ирээдүйд үүсмэл орд болох уу?

АНУ-ын Остин дахь Техасын их сургуулийн судлаачдын тооцоолсноор тус улс даяар хуримтлагдсан нүүрсний үнсэнд 11 сая хүртэлх тонн газрын ховор элемент агуулагдаж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын одоогийн дотоодын нөөцөөс даруй найм дахин их байна.

Цахилгаан станцад шатаасан нүүрсний үнс ирээдүйд үүсмэл орд болох уу?

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 17

Хуваалцах:

Эдгээр материалууд нь хэдэн арван жилийн турш нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын дэргэд байгуулагдсан хогийн цэг, хиймэл нуур болон агуулахуудад аль хэдийн хуримтлагдсан байгаа юм.

1985 оноос 2021 оны хооронд АНУ-ын цахилгаан станцууд ойролцоогоор 2.73 тэрбум метр тонн нүүрсний үнс үйлдвэрлэжээ. Үүний бараг 1.87 тэрбум тонн буюу 69% нь цемент, бетон, замын суурь зэрэг бүтээгдэхүүнд худалдаалагдаж эсвэл дахин ашиглагдаагүй байна. Нүүрсний химийн найрлага нь тухайн нүүрсийг хаанаас олборлосноос хамаарч өөр өөр байдаг бөгөөд үүнээсээ хамаарч агуулга нь ч өөр байдаг байна. Тухайлбал, АНУ-ын Аппалачийн сав газрын нүүрсний үнс нь хамгийн өндөр буюу нэг килограмм тутамд дунджаар 431 миллиграмм газрын ховор элементийн агуулгатай байдаг байна. Гэвч судлаачдын үзэж байгаагаар одоогоор үүний зөвхөн 30 орчим хувийг л ялган авах боломжтой аж. Тэгвэл Паудер Ривер сав газрын нүүрсний үнсний газрын ховор элементийн агуулга нь дунджаар 264 миллиграмм буюу арай бага боловч химийн бүтцийн хувьд үүний 70 шахам хувийг ялган авах боломжтой байна.

Олборлох боломжтой үнсний хэмжээ, өнөөгийн ялган авах технологийн үр ашиг болон 2020 оны газрын ховор элементийн ислүүдийн үнэд үндэслэн тооцоход, Аппалач, Иллинойс, Паудер Ривер сав газруудтай холбоотой үнснээс 8.4 тэрбум ам.долларын үнэ цэн бүхий газрын ховор элементийг нөхөн сэргээж авах боломжтой гэсэн судалгаа гарчээ.

Нүүрсийг шатаах үед үлдсэн үнсэн дэх газрын ховор элементийн агуулга анхны түүхий түлшнийхээсээ 4-өөс 10 дахин ихэсдэг байна. Энэ нь хэдэн арван жилийн турш хуримтлагдсан нүүрсний хог хаягдлыг дотоодын ашигт малтмалын чухал нөөц болгон хувиргаж байгаа юм.

Тус технологи хөгжлийн шатандаа яваа бөгөөд арилжааны үр ашигтай байдал нь тулгарч буй гол саад хэвээр байна. Гэсэн хэдий ч цоо шинэ уурхай ухаж эхлэхийн оронд улс орнууд хэдэн арван жилийн өмнө нүүрс шатааж байсан цахилгаан станцуудынхаа дэргэд критикал (нэн чухал) ашигт малтмалын асар том нөөцийг аль хэдийн бүрдүүлсэн байж болох юм.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000