USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
"The Weir Group PLC"-ээс "Weir PLC" болж нэрээ өөрчлөв.
Аж үйлдвэр

"The Weir Group PLC"-ээс "Weir PLC" болж нэрээ өөрчлөв.

Дэлхийн даяар уул уурхай, инженерингийн салбарт үйл ажиллагаа явуулдаг The Weir Group PLC нь нэрнээсээ Group гэдэг үгийн хассан байна.

"The Weir Group PLC"-ээс "Weir PLC" болж нэрээ өөрчлөв.

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 17

Хуваалцах:

Энэ тухай тус компанийн Гүйцэтгэх захирлын мэдэгдэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 “Би "Weir" компанид анх орсноос хойших 16 жилийн хугацаанд бизнесийн маань хувьсал өөрчлөлтийг олон талаас нь ажиглаж ирлээ. Үүнээс нэг зүйл маш тодорхой харагдсан бөгөөд манай чадамжууд үргэлж онцгой байсаар ирсэн ч өнөөдөр бидний гол хүч чадал тэдгээр чадамжуудыг хэрхэн нэгтгэж чадаж байгаагаас ундарч байна.

Тийм ч учраас компанийн нэрээ "The Weir Group PLC"-ээс "Weir PLC" болгон өөрчилсөн нь цаг үеэ олсон бөгөөд маш жам ёсны алхам мэт санагдаж байгаа юм.

Энэ нь жижиг өөрчлөлт боловч бидний өнөөдрийн үйл ажиллагааны бодит дүр төрхийг шууд тусгаж байна. Манай үйлчлүүлэгчид, түншүүд болон хамт олны хувьд бизнесийн үйл ажиллагаа ердийн горимоор үргэлжлэх болно. Бидний зорилго, стратеги болон үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үүрэг амлалт яг хэвээрээ үлдэнэ. "Weir" компанийг үеийн үед амжилтад хүргэж ирсэн бүтээгдэхүүн, технологи болон мэргэжлийн туршлага нь манай бизнесийн гол цөм хэвээр байх болно.

Гэвч компанийн нэр гэдэг маш чухал, учир нь энэ нь биднийг хэн бэ гэдгийг илэрхийлж байдаг.

"Group"гэдэг үг нь бидний түүхийн өөр нэгэн хуудсыг илтгэж байсан юм. Сүүлийн арван жилийн хугацаанд "Weir" нь тодорхой зорилго, дундын стратеги болон дэлхий даяарх хамт олныг маань холбосон нэгдмэл соёлтой, уул уурхайн технологиор дагнасан төрөлжсөн бизнес болон өөрчлөгдлөө. Бид үйлчлүүлэгчдэдээ илүү тогтвортой, бүтээмжтэй ажиллахад нь туслах гэсэн нэгэн ижил зорилгын дор компанийнхаа өнцөг булан бүрээс мэргэжлийн мэдлэг, туршлагыг зангидаж чадсан. Өнөөдөр бид бизнесээ өргөжүүлэхийн тулд туршлагаа хуваалцаж, бие биенээ дэмжиж, нэгдмэл нэг компани болж үнэ цэнийг бүтээж байна. Үүнийг бид "One Weir" хэмээн нэрлэдэг болсон.

Энэхүү аялал нь "Weir"-ийг амжилтад хүргэсэн бахархалт түүх, бүтээгдэхүүний брэндүүд болон нарийн мэргэжлийн туршлагыг үгүйсгэж, солих гэсэн үг биш юм. Тэдгээр нь бидний оршин тогтнох үндэс суурь хэвээр байна. Харин ч эдгээр давуу талуудаа нэгтгэж, нэг баг болж ажиллах үед манай хамгийн том боломжууд нээгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм.

Би Гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээн авч байгаагийн хувьд бидний амжилтыг тодорхойлж ирсэн, цаашид ч ирээдүйг маань чиглүүлэх үнэт зүйлс, зан төлөвт гүнээ итгэдэг. Тэдгээр нь бидний өдөр тутмын хамтын ажиллагаанд тусгалаа олж байдаг бөгөөд энэ бол дундын үнэт зүйлс, харилцан хүндэтгэл, хариуцлагатай байдал болон бие биенийхээ амжилтын төлөөх тууштай зүтгэл дээр тогтсон соёл юм. Бид үүнийг зөв хэрэгжүүлж чадвал үйлчлүүлэгчиддээ, хамт олондоо илүү өгөөжтэй болж, бизнесийн хувьд улам бүр хүчирхэгжинэ. Бидний ажиллах хэв маяг бол бидний ялалтын үндэс юм.

Манай компанийн шинэ нэр нь бидний хэдийн бүрэлдэн бий болгосон байгууллагыг албан ёсоор тунхаглаж байна. Энэ бол нэгдмэл зорилго, дундын стратеги болон дэлхий даяарх ажилтнуудаа холбосон нэг соёлоор нэгдсэн нэгэн цул компани юм.

Бид дахин "The Weir Group" байхаа больсон.” гэжээ.

The Weir компани нь анх 1871 онд Шотландын Глазго хотод байгуулагдсан бөгөөд Жорж болон Жеймс Вейр (George and James Weir) хэмээх төрсөн ах дүү хоёр инженер үүсгэн байгуулжээ. Тэд Шотландын алдартай яруу найрагч Роберт Бёрнсын үр сад байсан байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000