USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Lindian Resources Казахстан дахь MREC үйлдвэрийг 20 сая доллараар бүрэн хяналтандаа авлаа.
Аж үйлдвэр

Lindian Resources Казахстан дахь MREC үйлдвэрийг 20 сая доллараар бүрэн хяналтандаа авлаа.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Lindian Resources компани Казахстан дахь Sareco холимог газрын ховор элементийн карбонат (MREC) гидрометаллургийн боловсруулах үйлдвэрийг стратегийн хувьд бүрэн худалдан авч, эзэмшлийн хувиа 51%-иас 100% болгон өсгөснөө зарлалаа.

Lindian Resources Казахстан дахь MREC үйлдвэрийг 20 сая доллараар бүрэн хяналтандаа авлаа.

Ц. Уранчимэг

2026 оны наймдугаар сарын 12

Хуваалцах:

Энэхүү үйлдвэрийг өмнө нь Sumitomo Corporation болон Kazatomprom компаниуд эзэмшиж, ажиллуулдаг байсан бөгөөд Сареко үйлдвэр нь дэлхий даяар арилжааны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй цөөн хэдэн MREC боловсруулах үйлдвэрүүдийн нэг юм.

Lindian Resources Малави улс дахь Kangankunde газрын ховор элементийн төслөөсөө анхны бүтээгдэхүүнээ гаргахтай зэрэгцүүлэн, дөрөвдүгээр улиралд багтаан Сареко MREC үйлдвэрт боловсруулалтын ажлыг эхлүүлэхийг зорьж байна. 

Гэхдээ түүхий эдийн эх үүсвэр болон нөөцийг ашиглан боловсруулах ажлыг хугацаанаас нь өмнө эхлүүлэх боломж ч байгаа юм байна.

Компанийн хөрөнгө босгох үйл ажиллагаагаар 100 сая австрали доллар (A$100-million) төвлөрүүлсэн Лидиан компани нь Сареко үйлдвэрийг 20 сая доллароор худалдаж авах ажлыг дуусгах болон Кангакундед анхны баяжмал үйлдвэрлэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрэн шийдсэн байна. 

Сареког худалдаж авснаар нийт 15,500 м.кв талбай бүхий хоёр агуулах, нэмэлт газар болон холбогдох хөрөнгүүд дагалдаж ирж байгаа юм. Энэ нь Лидиан компани газрын ховор элементийн өртгийн сүлжээг улам гүнзгийрүүлэх явцад ирээдүйд өргөжин тэлэх үлэмж боломжийг олгож байна гэж Лидиан компанийн Гүйцэтгэх захирал Роберт Мартин хэлсэн байна.

Үүнээс гадна Сареко үйлдвэрт үйлдвэрлэсэн MREC бүтээгдэхүүнийг Америк, Франц, Японы эцсийн хэрэглэгчид худалдан авах сонирхол маш өндөр байгааг Лидиан компани онцолсон байна.

"Сареко үйлдвэр нь Лидиан компанид газрын ховор элементийг гүн боловсруулах салбарт хамгийн хэмнэлттэй замаар хөл тавих боломжийг олгож байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин