USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
Уул уурхайн татвар болон хяналтын шинэ зохицуулалт Энэтхэгийн холбооны Засгийн газар болон мужуудын Засгийн газар хооронд маргаан дэгдээх үү?
Нийгэм

Уул уурхайн татвар болон хяналтын шинэ зохицуулалт Энэтхэгийн холбооны Засгийн газар болон мужуудын Засгийн газар хооронд маргаан дэгдээх үү?

Энэтхэгийн холбооны засгийн газар мужуудын ашигт малтмалыг ашиглах эрх болон нөөцийг зохицуулах, татвар ногдуулах эрх мэдлийг хязгаарлахаар төлөвлөж байна.

Уул уурхайн татвар болон хяналтын шинэ зохицуулалт Энэтхэгийн холбооны Засгийн газар болон мужуудын Засгийн газар хооронд маргаан дэгдээх үү?

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 11

Хуваалцах:

Ингэснээр улс даяар уул уурхайн ашиглалтын нэгдсэн стандарттай болгохыг зорьж байгаа юм байна.

Энэ хүрээнд Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар уул уурхайн салбарт илүү их хяналт тавих боломжийг олгох хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Парламентдаа өргөн бариад байна. Санал болгож буй хууль тогтоомжийн энэхүү өөрчлөлт нь Холбооны Засгийн газарт буюу Шинэ Делид ашигт малтмалд ногдуулах татварын нөхцөл, хязгаарыг тогтоох, мөн бүс нутгийн эрх баригчдаас ногдуулдаг бусад хураамжийг хянах эрхийг олгох ажээ.

Татвар, хураамжийн нөлөөлөл нь тухайн уурхайн эдийн засгийн үнэ цэнэ, ашигт ажиллагаанд үл нийцэх хэмжээгээр хэт өндөр байж болохгүй гэж Засгийн газар хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн саналдаа дурджээ. Мөн Засгийн газрын зүгээс дотоодын ашигт малтмалын нийлүүлэлт өртөг өндөртэй болсноор орон нутагт хангалттай ашигт малтмалын нөөц байсаар атал импорт нэмэгдэх эрсдэл үүсэж байна гэж үзжээ.

Энэхүү алхам нь Холбооны Засгийн газар болон бүс нутгийн засгийн газруудын хоорондын харилцаанд зарим талаар үл ойлголцол үүсгэж магадгүй байна. Учир нь Дээд шүүхээс мужуудын талд ашигт малтмалын татварын тухай олон жилийн үндсэн хуулийн маргааныг шийдвэрлэснээс хойш хоёр жилийн дараа ашигт малтмалаар баялаг бүс нутгуудын орлогын чухал эх үүсвэрийг ийнхүү хязгаарлаж байна. Өнгөрсөн жил холбооны засгийн газар хэрэглээний татварыг гэнэт бууруулж, мужуудын орлогыг багасгаснаас хойш тэдний харилцаа хэдийнэ хурцадмал байсан юм. Энэ нь төсвийн тодорхойгүй байдлыг бууруулж, уул уурхайн салбарын урьд өмнөх үүрэг хариуцлагаас үүдэх аливаа эрсдэлийг багасгана гэж мэргэжилтнүүдийн зүгээс тайлбарлаж байна.

Одоогийн хууль тогтоомжийн хүрээнд төв засгийн газар уурхай болон ашигт малтмалын бүтээн байгуулалтыг хянадаг боловч мужийн захиргаанууд олборлосон ашигт малтмалын хэмжээнд үндэслэн уурхайчдаас нэмэлт хураамж авах эрхтэй байсан юм. Өмнө нь буюу 2024 оны 8-р сард Дээд шүүх мужуудын уул уурхайн салбарт роялтигаас гадна татвар ногдуулах эрхийг хэвээр үлдээж байсан юм.

Хуулийн төсөлд дурдсанаар, уг нэмэлт өөрчлөлт нь уул уурхайн салбарын төсвийн дэглэмд тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой байдлыг бий болгох зорилготой юм. Тэгш бус бөгөөд өндөр татварууд нь уурхайнуудын зардлыг өсгөж, үйл ажиллагааг нь ашиггүй болгосноор тус салбарт орох хөрөнгө оруулалтыг сааруулж байна гэж тайлбарлажээ. Эх сурвалжуудын үзэж байгаагаар ашигт малтмалын арвин нөөцтэй Одиша зэрэг мужууд энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжихгүй байгаа юм байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000