2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
Хөнгөн цагааны салбар шок-д орлоо.
Эдийн засаг

Хөнгөн цагааны салбар шок-д орлоо.

Ираны дайн дэлхийн хөнгөн цагааны зах зээлд урьд өмнө байгаагүй хямралыг дагуулж, барилга, сав баглаа боодол, тээвэр болон сэргээгдэх эрчим хүчний салбарт ноцтой эрсдэл учруулж эхэллээ.

Хөнгөн цагааны салбар шок-д орлоо.

Б.Мөнхбат

2026 оны дөрөвдүгээр сарын 17

Хуваалцах:

Ираны дайн дэлхийн хөнгөн цагааны зах зээлд урьд өмнө байгаагүй хямралыг дагуулж, барилга, сав баглаа боодол, тээвэр болон сэргээгдэх эрчим хүчний салбарт ноцтой эрсдэл учруулж эхэллээ.

Дайны ажиллагаа маргааш зогслоо ч салбарын сэргэлт удаан байхаар байна. Тухайлбал, Emirates Global Aluminium компанийн "Аль Таавела" хайлуулах үйлдвэр өнгөрсөн сард пуужингийн цохилтод өртөж, учирсан хохирлыг бүрэн засахад нэг жил хүртэлх хугацаа шаардлагатай болоод байна.

Мөн Хятадаас гадуурх дэлхийн хамгийн том нэг цэгийн үйлдвэр болох Aluminium Bahrain (Alba) цохилтод өртөөд байгаа ч хохирлын хэмжээ нь одоогоор тодорхойгүй байна. Тус компани эрчим хүчний хомсдлын улмаас үйлдвэрлэлээ аль хэдийн танаад байсан бол Qatar Aluminium мөн адил гарцаа бууруулжээ.

Хормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт хязгаарлагдсанаар түүхий эдийн нөөц дуусаж, үйлдвэрлэлийн алдагдал цаашид улам нэмэгдэх эрсдэлтэй байна. "Wood Mackenzie" зөвлөх байгууллагын тооцоолсноор энэ онд дэлхийн зах зээлд 4 сая тонн хүртэлх хөнгөн цагааны хомсдол үүсэж болзошгүй байна.

Өмнө нь зах зээлийн эрэлтийг Лондонгийн металлын биржийн (LME) агуулах дахь нөөцөөр нөхөх боломжтой байсан бол одоо нөхцөл байдал эрс өөрчлөгджээ. Лондонгийн Металлын бирж дээр бүртгэлтэй нөөц 400 мянган тонноос доош орж, нэмэлт 100 мянган тонн нь “off-warrant” (бүртгэлээс гадуурх) ангилалд байна.

Эдгээр тоо баримт нь бодит хомсдолыг бүрэн илэрхийлж чадахгүй байгаа бөгөөд үүнд Оросын эсрэг авсан барууны орнуудын хориг тодорхой нөлөө үзүүлж байна. Учир нь LME-ийн нөөцийн дийлэнх хэсгийг хоригт орсон, ашиглах боломжгүй Оросын металл эзэлж байгаа юм.

АНУ болон Европт үйл ажиллагаа нь зогссон хайлуулах үйлдвэрүүдийг дахин ажиллуулах онолын боломж байгаа ч бодит байдал дээр энэ нь бараг боломжгүй юм. Хөнгөн цагааны үйлдвэрлэл нь асар их эрчим хүч шаарддаг бөгөөд Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт энэ боломжийг бүрэн хааж байна. Тухайлбал, South32-ийн удирддаг Мозамбик дахь Mozal үйлдвэр ашигтай тариф бүхий цахилгааны гэрээ байгуулж чадаагүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоожээ.

Зах зээлийн хомсдолыг нөхөх боломжтой хоёр гол тоглогч байгаа ч тус бүрдээ хязгаарлалттай байна. Хятад улсын хувьд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч боловч нийлүүлэлтийн ихэнх хэсэг нь хагас боловсруулсан (semi-finished) бүтээгдэхүүн байдаг. ОХУ нь анхдагч металл болон хайлшийн гол нийлүүлэгч боловч барууны хориг арга хэмжээ саад болж байна.

Японы үйлдвэрлэгчид Оросоос авах нийлүүлэлтээ сэргээж эхэлсэн бол АНУ болон Европын компаниудын хувьд засгийн газрын тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай байгаа юм.

АНУ-ын дотоод нөхцөл байдлыг Дональд Трампын импортын татварыг 50% хүртэл нэмэгдүүлэх шийдвэр улам хүндрүүлж байна. Үүний нөлөөгөөр импортын хөнгөн цагааны үнэ биржийн (LME) ханшаас 2,500 ам.доллараар давж, суурь үнэ нь тонн тутамдаа 3,580 ам.долларт хүрсэн нь сүүлийн 4 жилийн дээд үзүүлэлт болов.

Одоогоор асуудал үнэ болон зардлын түвшинд яригдаж байгаа ч Персийн булан дахь мөргөлдөөн удаан үргэлжилбэл нөөц бүрэн шавхагдах аюултай. Энэ тохиолдолд зах зээл дээр "үнэ хэд байх вэ" гэхээс илүү "металл олдох уу" гэдэг амин чухал асуудал тулгарах эрсдэлтэй байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000