USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
USD3,585
JPY22.1
CNY527
RUB46.2
KRW2.3
EUR4,092
GBP4,748
AUD2,472
Ачаалж байна...
Хятадын төмрийн хүдрийн импорт 7 дугаар сард 4%-иар буурсан ч өнгөрсөн жилийнхээс 3%-иар өссөн байна.
Эдийн засаг

Хятадын төмрийн хүдрийн импорт 7 дугаар сард 4%-иар буурсан ч өнгөрсөн жилийнхээс 3%-иар өссөн байна.

Хятад улсын дотоодын зарим ган үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийж эхэлсэнтэй холбоотойгоор гангийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн эрэлт буурч, 7 дугаар сард Хятадын төмрийн хүдрийн импорт өмнөх сараас 4%-иар буурсан байна.

Хятадын төмрийн хүдрийн импорт 7 дугаар сард 4%-иар буурсан ч өнгөрсөн жилийнхээс 3%-иар өссөн байна.

Б.Мөнхбат

2026 оны наймдугаар сарын 10

Хуваалцах:

Дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн хэрэглэгч тус улс 7 дугаар сард 108.09 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна.

Энэ нь 6 дугаар сарын 112.69 сая тонноос буурсан үзүүлэлт боловч 2025 оны мөн үеийн 104.62 сая тонноос 3.3%-иар өссөн бөгөөд энэ жил дараалсан тав дахь сардаа 100 сая тонноос дээш түвшинд хадгалагдаж байна.

Зөвлөх үйлчилгээний "Mysteel" компанийн мэдээллээр 7-р сард ган үйлдвэрлэл сарын дүнгээр 1%-иар буурсан нь өнгөрсөн сард төмрийн хүдрийн эрэлт хумигдсаныг илтгэж байна.

Мэдээллээс үзвэл, 2026 оны эхний долоон сард Хятадын төмрийн хүдрийн импорт нийт 736.84 сая тоннд хүрч, жилийн дүнгээр 5.9%-иар өссөн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Хятадын төмрийн хүдрийн импорт 2026 онд дараалсан гурав дахь жилдээ өсөх хандлагатай байна. Учир нь ган үйлдвэрлэгчид хүдэр дэх төмрийн агууламж буурч байгааг нөхөхийн тулд илүү их худалдан авалт хийж байгаагаас гадна Гвиней улсын Симандоу (Simandou) төсөл нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа аж.

Дотоодын нийлүүлэлт хумигдаж, хилийн чанад дахь худалдан авалт багассаны улмаас 7 дугаар сард Хятадын гангийн экспорт өмнөх сараас 1.9%-иар буурч, 10.12 сая тонн болжээ.

Гэсэн хэдий ч 7 дугаар сарын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3%-иар өссөн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000